Ли эмчид баатар цол нэхэн олгоно

Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

Ли эмчид баатар цол нэхэн олгоно

Ли эмчид баатар цол нэхэн олгоно

Хятад улсын Хубэй мужийн захиргаа коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаад халдвар авч нас барсан 14 эмчид баатар цол нэхэн олгохоор болжээ. Тэдгээр эмч нарын дунд шинэ төрлийн коронавируст халдварын тархалт аюул занал учруулахуйц байгааг олон нийтэд зарлаж, үүнийхээ төлөө баривчлагдан байцаагдаж байсан Ли Вэнлянь эмч багтжээ. Олон нийтийг айдаст автуулсан гэх үндэслэлээр буруутгасан бөгөөд удалгүй “Сovid-19” халдварын улмаас нас барсан билээ.

Үүний өмнө АНУ-ын хууль тогтоогчид Ли эмчийн нэрэмжит хууль санаачилж, Конгресст өргөн барьсан ба энэ хуульд зааснаар нийгмийн эрүүл мэндэд аюул учруулахуйц яаралтай мэдээ мэдээлийг гажуудуулж, нуун дарагдуулсан гадаадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах боломж бүрдэх юм. Харин үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байсан юм.

Эх сурвалж: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж