Ким Кардашиан сая долларын үнэтэй бэлэг хүсэмжлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан сая долларын үнэтэй бэлэг хүсэмжлэв

Норт Уэст охиноо төрүүлчихээд “ахиж хэзээ ч төрөхгүй” гэж байсан Ким Кардашиан хоёр дахиа амаржих дөхжээ. Ким Кардашиан амаржих хугацаа нь ойртох тусам айдас нь нэмэгдсээр байгаагаа “гомдоллох” болсон юм. Гэхдээ тэрээр айдсаа даван гарахад нь туслах бэлгийг олсон байна.

Ким Кардашиан хоёр дахь хүүхдээ төрүүлсний хариуд нөхрөөсөө нэг сая ам.долларын өртөгтэй алмаазан шигтгээ бүхий хүзүүний зүүлт хүсч байгаа гэнэ. Тэрбээр өмнө “Art+Film” гала арга хэмжээнд оролцохдоо зүүж байсан шиг Лоррейн Шварцын хүзүүний зүүлт авах хүсэлтэй байгаа аж.

Ким Кардашианы амаржих хугацаа энэ арваннэгдүгээр сарын 26-нд буюу хэдхэн хоногийн дараа болох аж. Тэрбээр энэ удаад нөхөр Канье Уэстэд хүү төрүүлж өгөх гэж байгаа билээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: HOLLYWOOD LIFE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж