Эх орон руугаа буцах хүсэлтэй монголчуудын тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

Эх орон руугаа буцах хүсэлтэй монголчуудын тоо нэмэгджээ

Коронавирусийн халдвар дэлхий нийтийг нөмөрч, өвчлөл Европын улс орнуудад эрчимжиж байгааг ДЭМБ-аас мэдээлж буй. Өнөөдрийн байдлаар дэлхийн 208 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс Итали, Франц, АНУ-д халдварын тохиолдол цар тахлын хэмжээнд хүрчээ. Энэ хэрээр Европын улс орнуудад Азиудыг үзэн ядах хандлага ихсэж, эх орондоо буцах хүсэлтэй монголчуудын тоо ч бас нэмэгдэж байна.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр, эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тоо 3000 байсан бол даруй 6000 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ гадаадын 47 улсаас Элчин сайдын яамандаа илэрхийлжээ. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг Улсын онцгой комиссоос өчигдөр мэдээлсэн билээ.

Гадаад дахь монгол иргэдийн хувьд дэлгүүр орж болохгүй, гадагшаа гарч болохгүй, хүүхдээ салхилуулж чадахгүй, ажилгүй, амьдарч буй байрандаа хашигдсан хүнд нөхцөлд буйгаа Элчин сайдын яамандаа мэдэгдээд байгаа аж.  

Нутаг буцах хүсэлтээ өгсөн 6154 иргэнээс бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, визний хугацаа нь дуусч буй 135, амьдрах байрны асуудалд орсон 374, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орсон 54, бусад шалтгаанаар буцах хүсэлтээ илэрхийлсэн 3904 хүн буй юм байна.

Монгол Улсын хувьд гадаадын улс орнуудаас иргэдээ эх оронд нь татан авчрах ажлыг шат дараалан зохион байгуулж буй билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж