Ц.Элбэгдорж: Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ | News.MN

Ц.Элбэгдорж: Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ

Ц.Элбэгдорж: Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ

Ц.Элбэгдорж: Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр (2020.04.03) Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо иржээ. Тэрбээр элэг нэгт ахан дүүс, журмын нөхөд, сэтгэл сайт хүмүүс тосон авсанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Эрхэм сайхан андууд аа, Эх орны гэгээн өдрийн мэнд. Сайн явж ирлээ. Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ. Онгоц үйлчилгээ, ариутгал дэглэм, угталт үйлчилгээ, тээвэр зохицуулалт, байр хоол бүгд супер. Манайхан үнэхээр сэтгэлээсээ, элэгсэг хүнлэг, зохион байгуулалт, ур чадвар, мэргэжлийн өндөр түвшинд байгаа нь гайхалтай.

Олон сайхан найзууд, амьдрал тэмцлийн амин андууд, сэтгэл сайт хүмүүс тосоод зогсож байгаа нь бүр сайхан. Болдогсон бол үсэрч буугаад тэврэлдэн золгож, уулзан жаргамаар. Хадаг сүүгээ барьчихсан, бас алс газраас зарим нь зориод ирж. Түмэн олныхоо тус дэм, халуун сэтгэл, буян заяанд залбирч, баярлаж байна. Баярлалаа, Та бүхэндээ” хэмээн бичжээ.

Эрхэм сайхан андуудаа, Эх орны гэгээн өдрийн мэнд. Сайн явж ирлээ. Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ. Онгоц үйлчилгээ, ариутгал дэглэм, угталт үйлчилгээ, тээвэр зохицуулалт, байр хоол бүгд супер. Манайхан үнэхээр сэтгэлээсээ, элэгсэг хүнлэг, зохион байгуулалт, ур чадвар, мэргэжлийн өндөр түвшинд байгаа нь гайхалтай. Олон сайхан найзууд, амьдрал тэмцлийн амин андууд, сэтгэл сайт хүмүүс тосоод зогсож байгаа нь бүр сайхан. Болдогсон бол үсэрч буугаад тэврэлдэн золгож, уулзан жаргамаар. Хадаг сүүгээ барьчихсан, бас алс газраас зарим нь зориод ирж. Түмэн олныхоо тус дэм, халуун сэтгэл, буян заяанд залбирч, баярлаж байна. Баярлалаа Та бүхэндээ.

Posted by Монголын Цахиагийн Элбэгдорж on Friday, April 3, 2020

Б.ЖАРГАЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж