Далай лам: Ганц залбирал тус болохгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Далай лам: Ганц залбирал тус болохгүй

Парист халдлага гарч зуу гаруй хүн амь үрэгдсэний дараа #Парисынтөлөөзалбир хэмээх хэллэг цахим ертөнцөөр тарж, дэлхийн томоохон шашны лидерүүд алан хядлага, хүчирхийллийг буруутган, амиа алдагсдын төлөө залбирсан билээ. Аймшигтай зүйл харсан, сонссон хүмүүсийн балмагдаж, цочирдсон эхний үйлдэл нь зүгээр л залбирах байв.

Харин Далай лам хүний үйлдсэн нүглийн төлөө бурхнаас өршөөл гуйх хэрэггүй гэжээ. Дээрхийн гэгээн саяхан Германы Дойче Вэле мэдээллийн агентлагт Парист болсон халдлагын талаар бодлоо ингэж хуваалцжээ.

“Би буддист хүн. Бас залбиралд итгэдэг. Гэхдээ ганц залбирал асуудлыг шийдэж чадахгүй. Зовлонг хүн өөрөө тарьдаг хэрнээ бурхнаас зовлонгоо арилгахыг гуйж байна. Утгагүй биз дээ. Та нар өөрсдөө эхлүүлсэн хэргээ өөрсдөө шийд л гэж бурхан хэлэх байх. Хүн өөр дотроо, гэр бүлдээ, нийгэмдээ амар амгаланг цогцлоох хэрэгтэй. Тэрнээс биш, бурхнаас, буддагаас, Засгийн газраас тусламж гуйгаад хэрэггүй. Хэрвээ бид одоо л тэгж чадвал амьдарч буй энэ зуун өнгөрөгч зуунаас арай дээр болно“ гэжээ.

80 настай Дээрхийн гэгээн дэлхий ертөнцийн хурцадмал асуудлууд нь үндэстэн болон шашны бий болгосон хий хоосон, хуурамч ялгаанаас үүдэлтэй гэжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж