ФОТО: Хятад улс төрийн далбаагаа бөхийлгөн гашуудаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

ФОТО: Хятад улс төрийн далбаагаа бөхийлгөн гашуудаж байна

ФОТО: Хятад улс төрийн далбаагаа бөхийлгөн гашуудаж байна

БНХАУ-ын Төрийн зөвлөл дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг шинэ коронавирусийн цар тахлын улмаас нас барсан хүмүүс болон ард иргэдийнхээ амь насыг аврахын тулд өөрсдийн амь насыг золиослон ажилласан эмч, эмнэлгийн ажилчдын дурсгалыг хүндэтгэх үүднээс гашуудлын өдөр болгох шийдвэр гаргаснаа өчигдөр /2020.04.03/ зарласан юм.

Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.04.04/  орон нутгийн цагаар 10.00 цагаас бүх төрийн далбааг хагас бөхийлгөн, улс орон даяар гурван минут дуугаа хураан гашуудаж байна. Гашуудлын үйл ажиллагаанд Хятадын дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Көцянь тэргүүтэй  эрх баригчид болон Коммунист намын удирдлагууд оролцжээ.

Шинэ төрлийн коронавирус буюу “Сovid-19” өвчнөөр дэлхий даяар нэг сая гаруй хүн халдвар авч, 59 мянга гару хүн нас бараад байгаа билээ. Үүнээс халдвар анх гарсан Хятад улсад 2019 оны арванхоёрдугаар сараас хойш 81 мянга гаруй хүн халдвар авч, 3300 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: XINHUA, GLOBAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж