БНСУ-аас дөрөвдүгээр сарын 8-нд ирэх иргэдийн анхааралд | News.MN

БНСУ-аас дөрөвдүгээр сарын 8-нд ирэх иргэдийн анхааралд

БНСУ-аас дөрөвдүгээр сарын 8-нд ирэх иргэдийн анхааралд

БНСУ-аас дөрөвдүгээр сарын 8-нд ирэх иргэдийн анхааралд

Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр нислэг үйлдэгдэнэ. Энэ удаагийн нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг ЭСЯ, МИАТ компанитай хамтран утсаар хийнэ. ЭСЯ-ны фейсбүүк хаяг, цахим шуудангаар бүртгэл хийгдэхгүй. Дараах шалтгаантай иргэдийг тэргүүн ээлжинд бүртгэлд хамруулна.

Хэн бүртгүүлэх вэ?

Эмчийн хяналтад байгаа хүнд өвчтөн

Жирэмсэн эх, түр хугацаагаар хүүхэдтэйгээ ирсэн эцэг, эх

-Жирэмсний 37 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.

-Хүүхдийн төрсний гэрчилгээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

-Нотлох баримт бичиг

Өндөр настан

-Эмэгтэй 55 /1965 оноос өмнө төрсөн/ наснаас дээш

-Эрэгтэй 60 /1960 оноос өмнө төрсөн/ наснаас дээш

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Цахим бүртгэлийг 2020 оны дөрөвүгээр сарын 4-ний өдөр 11:00-18:00 цагийн хооронд доорх харгалзах дугаарт залгаж, бүртгүүлнэ. Үүнд:

-Эмчийн хяналтад байгаа хүнд өвчтөн 010-8205-3464

-Жирэмсэн эх 010-2723-3464

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 010-2472-2199

-Өндөр настан 010-6851-2199

-Бага насны хүүхэд, асран хамгаалагч 010-5635-3366

АНХААРАХ ЗҮЙЛС

Бүртгэлд хамрагдаж суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Коронавирусын шинжилгээ өгөх боломжтой эмнэлгүүдийн мэдээллийг дараах холбоосоос авна уу.

http://www.mongolembassy.com/index.php…

Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-04 202.126.88.179

зүгээр эрүүл байгаа хүмүүсийг бужигнуулж тэднийг халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна, шинжилгээ хийлгэхийг шаардаад эрүүл хүн авч ирж байгаа юм бол ирэхэд нь тэгж олон хоног хорьж хөрөнгө үрж худлаа хийсэн ажилтай болж харагдаад яаах гээ вээ? Өөрийгөө чадлаараа тусгаарлаад зүгээр байгаа хүмүүс л ирэх гэж хичээж байгаа шүү дээ! Өвдсөн байвал солонгост нь хаяна гэсэн үг юмуу шинжилгээгүй бол суулгахгүй гэдэг нь

Avatar

Zochin 2020-04-04 192.82.72.23

Za ystoi hudlaa yum balee shuu solongost bga mongolin elchin saidin yam utsaa avahgui tsahimaar hariu uguhgui ochihoor oruulahgui zugeer l tanil talarà burtgeed bdimu ydin gent l burtgel duussan gedin balee ter udur ene utasruu ni barag 500 zalgasan da ingej zar tavisan bolj bidniig huuraad yah ve

Avatar

Zochin 2020-04-04 66.181.161.108

Odoo chater nisilge bolio zogsoo bidend ayul oirhon bna bi ahmad nastan ene ayul tahlaas iaj bna niselge zogsoo guij bna

Avatar

Seegii 2020-04-04 66.181.177.118

Solongost bgaa xumuus ni 260,0 aar virusnii shinjilgee xiilgeed l bdag xuurxii getel tarsitaar nisej bgaa nuxduud ni yamarch shinjilgeegui xumuus bx yum. Ted nartai ni xolilduulaad avaad irdeg yanar uchir bnaa?
Eourop – oos tarsitaar ochood koreagaar damjij iruulex gej unendee solongosruu charter nisleg xiij bgaa bizde. Yag solongosd bgaa xumuusee avii gsn zorilgo bxgui. Odoo bolioch naad transitaa!

Avatar

Zochin 2020-04-04 203.226.208.207

Ene utasnuud bugd ajildaggui avdaggui ym bna lee humuusee uird ni burtgechiheed hudlaa zar gargaad dur esgedeg ym bna lee. Zovhon elchingiin taniluud bolon miatiin toloologchin gazar taniltai hun yvnaa.

Avatar

Зочин 2020-04-04 61.102.135.60

Коронавирусын шинжилгээг эмнэлэгт ег гэж байгаа нь халдвар авах ендер эрсдэлтэй. ЭСЯ, Консулын газар яаж ажиллаад бнаа. ГХЯ хянаж чаддаггуй юм бол огцороо. Иргэдийн амь насаар тоглож бна!!'

Avatar

Зочин 2020-04-04 61.102.135.60

Энэ утаснууд енеедер 11-18 хуртэл ярих боломжгуй байлаа. Утсаар хун буртгуулсэнд итгэх ямар ч боломжгуй. УОК, ГХЯ энэ консулын газарт анхаарал хандуулахгуй бол арай хэтэрлээ!!!

Avatar

Зочин 2020-04-04 122.201.31.208

Erguu Huuk pizduu golomtoos baahan hun avchirch zugeer bsan bidniig ayuld unagalaa. Ogtsor bolovsrolgui teneg durak !!!!

Avatar

Заагч 2020-04-04 202.179.31.254

Энэ балай яам өөрсдөө л буруутай юм байна.Төлбөрийг нь авахгүй авчраад дараа нь төлбөр ярих ямар шаардлага байнаа.Урьдаар мөнгөө төлснийг нь суулга л даа.Ирсэн хойноо мөнгөө өгөхгүй гээд балайраад байсан өөрсдөө мөнгөн төлбөрийг нь эхэлж аваад суулгахгүй л бгаа юм бна шдээ.Тэгэхээр аргагүй шт.Тэгээд тэр оронд нь урьдаар шинжлүүлсэн бна гээд үл бүтэх худал ярихаа одоо боль.Ямар ч улс шинжилгээ хийхгүй.Улсыг битгий үхдэл болгоод бай балай ЗГ-аа наад сонгуулийн пиараа одоо боль.Биднийг сүйрүүлэх нь

Avatar

Зочин 2020-04-04 150.129.142.224

Ямар хэцүү юм бэ.Ар гэрийнхээ хүнийг авчирмаар байна.Энэ балай шалгуур үзүүлэлтээс чинь болж харийн нутагт хэр удаан байх болж байнаа.Өөрсдийнхөө ах дүү хамаатан садангаа л эрт авчраад энгийн ард иргэдээ хөсөр хаядаг ёстой дотор нь арилсан хулгайчууд юмдаа та нар

Avatar

s 2020-04-04 139.5.216.225

tomchuudiin ar ger,hvvhdviig avaad bgaam bishvv..bas tenesen erunhiilugchdiig avch irsenees hvvhdvvd,uvchtei ulsaa avmaar yum..irgediin tuluu dj buun svr yum zarlah gj

Avatar

уншигч 2020-04-04 111.91.158.160

энэ дээр байгаа утаснууд 11 цагаас хойш залгаад авахгүй Консулын сайт дээр иргэд бичсэн коммент бүгд сөрөг үгээр дүүрэн хангалтгүй ажилаж байгааг харуулж байна 14 цагийн үед бүртгэл дууссан гэх юм 250 хүнийг 4цаг буюу 240 минутад бүртгэдэг хаанахын ямар аргаар ингэж бүртгэж чадваа Консулын гааар албан хаагчидаааа хаа сайгүй танил тал авлига хулгайч нараар дүүрсэн байна

Avatar

уншигы 2020-04-04 111.91.158.160

энэ дээр байгаа утаснууд 11 цагаас хойш залгаад авахгүй Консулын сайт дээр иргэд бичсэн коммент бүгд сөрөг үгээр дүүрэн хангалтгүй ажилаж байгааг харуулж байна 14 цагийн үед бүртгэл дууссан гэх юм 250 хүнийг 4цаг буюу 240 минутад бүртгэдэг хаанахын ямар аргаар ингэж бүртгэж чадваа Консулын гааар албан хаагчидаааа хаа сайгүй танил тал авлига хулгайч нараар дүүрсэн байна

Avatar

Зочин 2020-04-04 122.201.24.93

Давгадорж жирэмсэн болоод японоос ирэв үү

Avatar

Od 2020-04-04 182.160.33.159

Ymar ni shinjilgee hiilgehgui ymar ni shinjilgee hiilgedeg ym boloo? Enkhtuvshin dargiin huuhed bolohoor shinjilgeegui irj bolood baidag ene ariun yvdal uu???? Huuhed ni said nariin emnelegt tarvalzaj bgaa bh doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж