Неймар "Сovid-19" халдварын эсрэг нэг сая доллар хандивлалаа | News.MN

Неймар "Сovid-19" халдварын эсрэг нэг сая доллар хандивлалаа

Неймар "Сovid-19" халдварын эсрэг нэг сая доллар хандивлалаа

Неймар "Сovid-19" халдварын эсрэг нэг сая доллар хандивлалаа

Францын Пари-Сен Жермен болон Бразилын шигшээ багийн довтлогч Неймар "Сovid-19" халдварын эсрэг нэг сая ам.доллар хандивласан тухай Бразилын телевизийн хөтлөгч мэдээллээ. Дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн жагсаалтад гуравт бичигддэг тэрбээр энэхүү мөнгөө UNICEF буюу НҮБ-ийн хүүхдийн сан болон Бразил улсынхаа сайн үйлсийн байгууллагад хандивлах аж.

Неймарын хэвлэлийн төлөөлөгч энэ тухай ярихаас татгалзаж "Бид хэзээ ч хандив болон хандивын хэмжээнийхээ тухай олон нийтэд дэлгэдэггүй" хэмээжээ. Өдгөө 28 настай дэлхийн шилдгүүдийн нэг Неймар одоогийн байдлаар Рио де Жанейро хотын гадна Мангаритаба хэмээх газарт өөрийн эдлэндээ өөрийгөө тусгаарлаж байгаа аж.

Түүний багийн хамтрагч Килиан Мбаппе өнгөрсөн сард төрөлх Франц улсынхаа "Сovid-19" халдварт өвчинд нэрвэгдсэн хүмүүст туслах хандивын санд ихээхэн хэмжээний мөнгө мөн хандивласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-04-04 66.181.178.109

MANAY OLIGARKHUUD TAG SHUU ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж