Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 208 улсад коронавирусийн халдвар бүртгэгджээ. Арлын улс орнуудад их газраас тархах хандлагатай байна. Монгол Улсын хувьд коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэнээс 12 тохиолдол эмнэлгийн ажиглалтад байгаа юм.
Токио-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хүмүүсээс хоёр сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлалтад авчээ. Эх орондоо ирсэн 276 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн Госпитал, Токио зочид буудалд тусгаарлажээ. ЗӨСҮТ-өөс 6800 ачаа тээшийг халдваргүйжүүлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдвар хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ.
ТАНДАЛТЫН ЗОРИЛГООР ШИНЖИЛГЭЭ АВСАН 27 ИРГЭНЭЭС КОРОНА ИЛРЭЭГҮЙ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Дэлхий дахинд коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Халдварын шинж тэмдэггүй олон хэлбэр байгаа тул иргэд амны хаалт зүүх зөвлөмжийг мартаж болохгүй. Бид улсын хэмжээнд томуугийн сорьцоор шинжилгээ авч, коронавирусийн халдварыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Коронавирусийн халдвар өнөөдрийг хүртэлх хугацаанд манай ард иргэдийн дунд илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсээр байгаа юм.
ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Friday, April 3, 2020
Холбоотой мэдээ