Энэтхэгийн Райпур хотын оршин суугч хос шинэ төрсөн ихрүүддээ Корона, Ковид гэдэг нэр өгснийг хэвлэлүүд онцолжээ. Тэд хүүгээ Ковид, охиноо Корона хэмээн нэрлэжээ.
Залуу хос коронавирусийн цар тахал дэлхийг нөмөрч буй энэ үед ихрүүдээ төрүүлсэн учир хүмүүс ийм өвчин байсныг үргэлж сануулж байхын тулд ийм нэр өгсөн аж.
Мөн ихрүүдийн ээж, 27 настай бүсгүйд эмнэлэгт ихрүүдийг нь Ковид, Корона хэмээн дуудахад тийм ч таатай санагдаагүй бөгөөд нэрийг нь сольж ч магадгүй хэмээн ярьжээ. Гэхдээ энэ цар тахал дэлхий нийтийг түгшээж байгаа ч зарим талаараа хүн төрөлхтөнд олон сайн зуршил бий болгож байгаа учир ингэж нэрлэсэн хэмээн ярьсан байна.
Хэдхэн хоногийн өмнө мөн тус улсын өөр нэгэн хотод шинэ төрсөн хүүхэддээ Корона хэмээн нэр хайрласан талаар мэдээлж байсан юм. Хүүхдийн эцэг, эх коронавирус дэлхий нийтийг нэгтгэж чадаж байгаа учир эв нэгдлийн бэлгэ тэмдэг болгож ийм нэр өгсөн тухайгаа хуваалцсан билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ