Коронавирусийн халдварын тархалт ХБНГУ-д хүрээгээ тэлсээр байна. Тус улсад ажиллаж амьдардаг Монгол Улсын иргэн Т.Хөвсгөлдалай гэх бүсгүй халдварын голомтод ажиллаж хүмүүст туслахаар болжээ. Тэрбээр Берлин хотын хамгийн том эмнэлэгт коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг асарч, сувилах юм байна.
Т.Хөвсгөлдалай нь ХБНГУ-ын эрүүл мэндийн салбарт дөрвөн жил гаруй ажилласан туршлагатай. Мэс заслын тасгийн сувилагч бөгөөд тасаг нь хаагдаж, мэс заслууд нь тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ