Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

Ханш нээгдлээ

Өнөөдөр XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн “Ханш нээх өдөр” тохиож байна. Дөрөвдүгээр сарын 4-ний Билгийн тооллын 11, Хаврын дунд шарагчин туулай сарын есөн улаан мэнгэтэй улаагчин энэ үхэр өдрийн 15:49 цагт ханш нээгдэв.

Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоног, өөрөөр хэлбэл хаврын урь орох өдрийн өмнөх 15 хоногийг хэлдэг байна.

Дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хуваан, 24 улирлаар нарийвчлан авч үздэг байна. Тухайлбал, хаврын улирлыг хаврын урь орох, хур усны цаг, ичэгсэд хөдлөх, хаврын хугас дунд, гэгээн тунгалагийн өдөр буюу ханш нээх өдөр, тариалангийн хур буух улирал гэж хуваадаг ажээ. Үүний дотроос ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс, хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэсэн үг аж.

Шашны байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, хүмүүс ханш нээх өдрийг ичигсэд хөдлөх өдөртэй андуурч ойлгодог байна. Ичигсэд хөдлөх өдөр нь аливаа ичээнээ байдаг амьтад хөдөлж, ичээ нүхнийхээ ам руу толгойгоо харуулдаг учраас энэ өдөр газар, шороог хөнддөггүй хэмээдэг. Харин ханш нээх өдөр тийм цээр байдаггүй. Ер нь эдгээр өдрүүд нь ямар нэг онцгой зан үйлгүй, жирийн л нэг улирлын мөчлөг эхэлж байгаа өдөр ажээ.

Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс монголчууд энэ өдөр хийсэн буян арвижин дэлгэрч, эрүүл саруул, эд баялгаар арвин байна гэж бэлгэшээдэг билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж