Тайландын Пукет мужид буй монголчууддаа анхааруулав

Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

Тайландын Пукет мужид буй монголчууддаа анхааруулав

Тайландын Пукет мужид буй монголчууддаа анхааруулав

Тайландад 2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар “Covid-19” халдварын 103 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 1978 болсноос дөрвөн хүн нас барж, нийт нас барагсдын тоо 19-д хүрчээ. Нийт 581 хүн бүрэн эдгэрч, 1738 хүн эмчлүүлж буйгаас 23 нь хүнд байдалд байгаа аж.

Иймд Тайландын Пукет мужийн захиргаанаас хүнсний дэлгүүр, автомашин, дугуй түрээсийн газар, дэлгүүр, амьтны хүрээлэн, далайн эрэг, автозамыг оройн 20:00 цагаас өглөөний 03:00 цагийн хооронд хаах шийдвэр гаргажээ.

Мөн иргэдэд оройн 17:00-00:00 хүртэл гэрээсээ гарахгүй байх, амны хаалт зүүх, үйлчлүүлэгчид хоорондоо нэг метрийн зай барих, олон нийтийн газруудыг гар ариутгагчаар хангасан байхыг үүрэг болгосон байна. Түүнчлэн Пукет арал дахь халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн тус арал руу явах бүх нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна.

Иймд Бангкок дахь Монгол Улсын ЭСЯ-наас монгол иргэддээ шаардлагатай тохиолдолд Бангкок дахь ЭСЯ-тай bangkok@mfa.gov.mn, monembinbkk@gmail.com хаягаар, эсвэл ЭСЯ-ны (+66) 81-802-0930, (+66) 81-802-2942, (+66) 82-850-0027 дугаарын утсаар тус тус холбогдох боломжтойг мэдэгдсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж