Худал мэдээлэл Covid-19 цар тахлаас ч илүүтэй аюул дагуулж болзошгүй байна гэдэг асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Улсын Онцгой Комисс /УОК/-ын Шуурхай хуралдааны үеэр хөндлөө. Тэрбээр “Хүний өмнөөс ярилцлага хийгээд тавьдаг болж… Жишээ татвал, Ө.Энхтүвшингээс сая хүүгийнх нь тухай асуухад ингэж хариулав гээд нэг вэб сайт дээр ярилцлага гарсан. Би тийм ярилцлага өгөөгүй, өгөх шаардлага ч байхгүй. Цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлагатай байх, цаашдаа нэг сувгаар мэдээлэл гарахад онцгой анхаарах шаардлагатай болж байгаа. Гүтгэлэг коронавирусээс ч аюултай зүйл, хатуу тэмцэнэ. Онцгой нөхцөлд, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед яаж ажиллах вэ гэдэг дээр хуульчид, Хууль зүй дотоод хэргийн яам ажиллаж байна” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ