Эрх баригчдыг өөгшүүлж, буруу зөвлөдөг хуульчид цөөнгүй байна | News.MN

Эрх баригчдыг өөгшүүлж, буруу зөвлөдөг хуульчид цөөнгүй байна

Эрх баригчдыг өөгшүүлж, буруу зөвлөдөг хуульчид цөөнгүй байна

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

Т.МЭНДСАЙХАН: "ДАВХАР ДЭЭЛ”-ИЙН ХЯЗГААРЛАЛТ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИНЭ

Шинэ Үндсэн хууль хэрэгжихтэй холбоотойгоор Засгийн газар огцрох, огцрохгүй гэх маргаан үүсээд буй. Энэ талаар Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхантай цөөн хором ярилцлаа.

-Шинэхэн батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар огцорно, огцрохгүй гэсэн маргаан үүсч байх шиг байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Таны асуултад бараг хариулт нь байна даа. Бичмэл хуулийг ойлгохдоо үгийн шууд утгыг баримтлах нь хууль зүйн анхдагч зарчим. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр батлахдаа зургаан сар орчмын дараа буюу 2020 оны 5-р сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан. Мөн уг нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1-р зүйлд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн” холбогдох хуулийг шинэчлэн батлах тухай хэн ч уншсан тодорхой ойлгогдохоор бичсэн. “Нийцүүлэн” гэдэгт дагаж мөрдөх хугацааг мөн ойлгоно. Ийм учраас зөвхөн Засгийн газар төдийгүй УИХ, Ерөнхийлөгч, Шүүхтэй холбоотой олон шинэ зохицуулалт тавдугаар сарын 25-аас хэрэгжих нь маргаангүй.

-Гэхдээ Ерөнхий сайд болон УИХ-ын зүгээс Засгийн газар огцрохгүй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хугацаанд нь хэрэгжүүлэхгүй, хэзээ хэрэгжүүлэхээ бид мэднэ гэсэн утгатай зүйлийг УИХ-ын зарим гишүүд мэдэгдсэн. Ерөнхий сайд ч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний шинэ хууль батлахгүй бол Үндсэн хуулиа хэрэгжүүлэхгүй гэж байна. Үндсэн хуульд үнэнч байх тангараг өргөсөн албан тушаалтнууд ийм мэдэгдэл хийх биш, харин яаж хэрэгжүүлэх талаар олон нийтэд танилцуулах үүрэгтэй. Үндсэн хуулийн 38.2.1 ба 70.1-г үзээрэй. Дагаж мөрдөх журмын хуулийн 1-3 дугаар зүйлийг харьцуулж уншаарай. Үндсэн хуулийн байгууллага учраас Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийн хязгаарлалт шууд хэрэгжинэ. Ерөнхий сайд үүнд бэлэн байх ёстой.

-Үндсэн хуульд заасан л бол шууд хэрэгжүүлэх ёстой гэж ойлгоод байгаа. Гэтэл органик хуулиудын хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулах байдлаар зохицуулж болно гэж тайлбарлаад байна?

-Үндсэн хууль дээд эрэмбийн хууль учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох тавдугаар сарын 25-ны өдрөөс түүнд харшилсан бүх хууль тогтоомж, тэдгээрийн зүйл, заалтууд хүчингүй болно. Харшлаагүй зүйл, заалтууд хэвээр үлдэнэ. Үүнийг шууд хэрэгжих гэж ойлгодог. Үндсэн хуулийн зарим зүйл заалт шууд хэрэгжих бодит боломжгүй нөхцөлд уг зүйл заалтыг хэрэгжүүлэх арга, хойшлуулах нөхцөл, хугацааг 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуулиар тусгайлан зохицуулж байсан туршлага бий. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шилжих журмын тухай хуулийн 2 ба 3-р зүйлд онцолж зааснаас бусад зүйл, заалтын хувьд хойшлуулах арга техникийг ашиглаагүй. Ийм учраас улс төрийн нам байгуулах, Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох, нутгийн удирдлагыг шинэчлэхээс бусад хугацааг органик хуулиар хойшлуулах боломжгүй. Х.Нямбаатар гишүүн 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуультай ижилтгээд органик хуулиар хэрэгжих хугацааг хойшлуулах тухай ярихдаа 1992 ба 2019 онд тэмээ ямаа шиг ялгаатай хууль зүйн техник ашигласныг ойлгоогүй байна. 1992 оны Үндсэн хууль нийгмийн тогтолцоог бүхэлд нь шинэтгэх агуулгатай байсан бол 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь төрийн тогтолцоонд тохиргоо, засвар хийх шинжтэй учраас тэдгээрийн шилжилтийн буюу дагаж мөрдөх журам нь адилхан байх шаардлагагүй, адилтгах ч боломжгүй юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.ЧИМЭГ

 


"ХАЛДВАР АВСАН МЭТ САНАА ЗОВОХ НЬ ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ"

Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр амны хаалт хэрэглэх, дархлаагаа дэмжих, сэтгэл санаагаа тайван байлгах явдал болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм. Гэсэн ч коронавирусийн халдвар тусчих вий гэх айдас түгшүүрт иргэд автах болжээ. Тиймээс Клиник сэтгэлзүйч Т.Хонгорзул ард иргэдийг аль болохоор тайван, стресстэхгүй байхыг зөвлөж байна.

-Цар тахлын үед сэтгэл зүйгээ стрессээс чөлөөлөх, амар тайван байхыг ЭМЯ-наас байнга зөвлөж байгаа. Сэтгэл санаа тайван байх нь хувь хүний болон нийгмийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй байх, тийм үү?

-Хүний сэтгэц эрүүл бол сэтгэл зүйд нь тодорхой өөрчлөлт гардаг. Аливаа зүйлийг сонсож, айж, санаа зовж байгаа нь хэвийн үзэгдэл. Харин ийм үед огт санаа зовохгүй, хариу урвал үзүүлэхгүй байвал  асуудалтай байх боломжтой. Мэдээж, өнөөдрийн нөхцөл байдалд хүмүүсийн сэтгэл зүйд их, бага хэмжээгээр өөрчлөлт гарснаар сэтгэн бодох мэдрэмж алдагддаг. Сандрал, айдас, түгшүүр, уур бухимдалд автах үед сөрөг мэдрэмж давамгайлж, бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг. Тиймээс юуны түрүүнд гүнзгий амьсгаа авч тайвшрах хэрэгтэй. Хамгийн гол нь хүн тайвширсны дараа сэтгэн бодох мэдрэмж нэмэгддэг учраас ухаантай үйлдэл хийж эхэлдгийг мартаж болохгүй. Өчигдөр гэхэд Герман улсын Сангийн сайд “Улс орныхоо санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулж чадахгүй нь”  гээд захиа бичиж үлдээгээд амиа хорлосон хэрэг гарсан. АНУ-д сэтгэл гутрал, БНХАУ-д гэр бүл салалт маш их нэмэгдэх болсныг гадны хэвлэлүүд онцлох болсон. Онцгой байдлын энэ хүнд хэцүү үе, шар хар, бор гэлтгүй бүх улс орнуудын хүмүүсийн сэтгэлзүйд маш сөргөөр нөлөөлж байна.

-Сүүлийн үед сөрөг, худал мэдээллүүд иргэдийг улам стресстүүлж байгаа харагддаг. Сөрөг, буруу мэдээллээс өөрийгөө хамгаалах, тайвшруулах, сэтгэл зүйн дархлаагаа тогтвортой байлгах ямар аргууд байдаг вэ?

-Нэгдүгээрт, бид зөвхөн биеэрээ тусгаарлагдсанаас биш сэтгэлээрээ тусгаарлагдаагүйг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөл хорионд орсон энэ үед гэр бүлийн хүмүүс хамгийн түрүүнд бие биедээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ёстой юм. Гэртээ, хоорондоо сэтгэл санааны байдлаа хуваалцах хэрэгтэй. Жишээлбэл, гэрийн эзний ажил төрөл нь бүтэхгүй, санхүүгийн хувьд хямралтай байгаа эхнэрээсээ нуух хэрэггүй, илэн далангүй ярь.  Асуудлаа дотроо хадгалаад байвал тэрэндээ шаналж явсаар нэг  мэдэхэд түгшүүр болон сэтгэл гутралд өртдөг. Хэрэв энэ байдлаасаа гарч чадахгүй бол амьдрал утгагүй мэт санагддаг. Тиймээс нэг, нэгэндээ сэтгэлээ нээж ярих  нь хамгийн чухал.

Хоёрдугаарт, сэтгэл санаа хямрах, уймрах үед хүний итгэл алдарч хэн нэгнээс хамааралтай болдог. Бусад хүмүүс надад тусална гэх хандлагатай болчихдог гэсэн үг. Гэтэл бодит нөхцөл байдал дээр тухайн асуудлаас би өөрөө гарч чадна гэсэн итгэл үнэмшлийг олох нь хамгийн чухал. Таны амьдрал таны гарт шүү дээ.

Гуравдугаарт, хөл хорио тогтоох үеэр иргэд маш их хүнс нөөцөлсөн. Хүн хүнс нөөцлөх тусмаа идэх нь ихэсдэг. Нөгөөтэйгүүр, нөөцөлсөн хүнсний ихэнх нь эрүүл бус хүнс байна. Монгол Улсад хүнсний хангалттай нөөц байгаа учраас их юм худалдаж авах, нөөцлөх шаардлагагүй. Чихэр жимснээс илүү эрүүл хүнс буюу дархлаагаа дэмжих хүнс сонгох нь зөв. Тухайлбал, газтай ундаа, чихэрлэг жимс, архи, тамхи, кофе зэрэг нь хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, бие махбодь сулрах, дархлаа буурахад нөлөөлдөг. Улмаар сэтгэл гутрал үүсгэх эрсдэлтэй.

Дөрөвдүгээрт, сөрөг мэдээллээс зайлсхийх хэрэгтэй. Янз бүрийн эх сурвалжгүй мэдээлэл тарааж байгаа нь иргэдийг айдаст автуулж төөрөгдүүлээд байна. Тиймээс баттай, эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авч бусдадаа хуваалцах хэрэгтэй.

Хэт их мэдээ, мэдээлэл цахим сүлжээгээр дамжуулан хүлээж авахаар хүмүүс айдас түгшүүрээ давж чадахгүйд хүргэх магадлалтай. Тиймээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, дэлгэцийн хэрэглээг багасгахад гэмгүй.

Харин зөв мэдээллийг харилцан солилцож байх ёстой. Үүсч байгаа нөхцөл байдлын үед өөр өөрсдийнхөө түвшинд өөрийгөө тайвшруулах техникүүдийг сурах нь чухал. Хүн таагүй байдалд орсон үедээ уртаар амьсгаа авахад тайвширдаг шүү дээ. Өөрийгөө тайвшруулах энгийн арга нь энэ. Мөн дасгал хөдөлгөөн чухал гэдгийг энд онцолмоор байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Э.БУРАМ


“ХҮМҮҮС ИХЭР ЮМ УУ ГЭЖ ИХ АСУУДАГ”

Нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлж, шог яриа хүртэл гаргаад буй “Бүтэн амьдрал” телевизийн олон ангит кинонд тоглосон бяцхан "жүжигчид"-тэй ярилцлаа. Уянга, Солонго гэх эгч дүүсийн дүрд Ц.Номинжигүүр, Г.Агиймаа хэмээх авьяаслаг охид тогложээ. Тэд “Аав, ээж нь салахгүй, хэрүүл хийхгүй байвал хүүхдүүд хамгийн их аз жаргалтай байдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ багахан ч гэсэн цаг зав гаргаж байгаасай гэж хүсдэг” гэж ярьсан юм. Уншигч танаа охидын ярилцлагыг хүргэе.

-Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?

Г.Агиймаа: Намайг Г.Агиймаа гэдэг, есөн настай. Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд суралцдаг. Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийн 4е ангийн сурагч. Аав, ээж, хоёр дүүтэйгээ хамт амьдардаг.

Ц.Номинжигүүр: Намайг Ц.Номинжигүүр гэдэг, би 10 настай. “Ирээдүй" цогцолбор хоёрдугаар бага сургуулийн 5д ангийн сурагч. Би эмээ, ээж, эгчтэйгээ амьдардаг.

-Анх “Бүтэн амьдрал” телевизийн олон ангит кинонд тоглох болсон тухайгаа яриач?

Г.Агиймаа: Ээж маань жүжигчин З.Онон эгчийн фэйсбүүкийн дагагч юм. Нэг өдөр фэйсбүүк хуудастаа “Кинонд тоглох хүсэлтэй охид, хөвгүүдийг дүрийн сонгон шалгаруулалтад урьж байна” гэсэн зар тавьсан байсан юм билээ. Тэгээд ээж “Миний охин өөрийгөө сориод үзэх үү” гэж хэлсэн. Би зөвшөөрч, дүрийн сонгон шалгаруулалтад ороод тэнцчихсэн. Тэгээд намайг “Дүрийн хоёрдугаар шалгаруулалтад ирээрэй” гэхэд нь бөөн баяр болсон.

Ц.Номинжигүүр: Ээж маань нэг өдөр надаас “Чи кинонд тоглох уу” гэж асуусан. Би яг тоглоё гэж хэлээгүй, тэгтэл ээж “Чи багшдаа хэлээд, хичээлээсээ чөлөө авчих. Миний охин “Боловсрол суваг” телевизэд очоод дүрийн шалгаруулалтад оръё” гэсэн. Тэр өдөр ээж ажилтай байсан учраас ахтайгаа хамт телевиз дээр очсон. Би эхний шалгаруулалт дээр сандарч байсан ч тэнцсэндээ маш их баярласан.

-Та хоёр өмнө нь бие биеэ таньдаг байсан уу?

Г.Агиймаа: Зарим хүмүүс бид хоёрыг “Ихэр юм уу” гэж их асуудаг. Бас “Нэг айлын эгч дүүс үү” гэдэг. Бид хоёр энэ кинонд анх удаа тоглож, сайн найзууд болсон.

-Та хоёрыг кинонд тоглосон гэхээр ангийнхан, ойр дотныхон нь хэрхэн хүлээн авсан бэ?

Г.Агиймаа: Анх нэгдүгээр дүрийн сонгон шалгаруулалтад оролцохдоо багшаасаа чөлөө авсан. Тэгсэн манай ангийнхан “Яагаад хичээлээсээ чөлөө авсан юм бэ” гэж их асуусан. Би “Киноны дүрийн шалгаруулалтад орсон юм” гэсэн чинь “Ямар нэртэй кино юм бэ. Хэзээ гарах вэ” гээд олон асуулт асуусан. Би тэр үедээ сайн мэдэхгүй байсан болохоор дараа нь “Бүтэн амьдрал” гээд 24 ангитай кинонд тоглосон гэдгээ хэлсэн. Одоо хичээл түр хугацаагаар орохгүй байгаа учраас ангийнхантайгаа уулзаж чадаагүй байгаа. Гэхдээ гэр бүл, хамаатан садны маань ах, эгч нар “Мундаг жүжиглэсэн байна. Баяр хүргэе” гэж урам их өгсөн. Зарим хүмүүс надаас “Кино яаж дуусах вэ. Дараагийн ангид юу гарах вэ” гэж асуудаг. Би ээждээ ч энэ тухай хэлдэггүй, өөрсдөө үзээд л мэдэг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буруу Цолмон 2020-04-04 103.10.23.119

Засагын газарын одоо энэ хэцүү цагт огцруулах нь хэнд хэрэгтэй юм лав л Монголчуудад хэрэгүй бүх ажил эзэнгүүдэж
өвчөн таргах болно шүү дээ Монголоон алдсан мөнгөний шуналтан нарт ба Монголыг мөхөж газарын баялагыг нь авах гэсэн гадаадын луйварчин нарт л хэрэгтэй зүүль болно Тэртээ тэргүй сонгууль дөхөж байна шүү дээ

Avatar

Зочин 2020-04-04 103.26.195.192

Elbegdorjdoo erh medelgyi bolchihson huniihee jujgiig zogsoo gej heleech humuus uurtai baihad darhlaag n muutgaad.Ene hunees ehleed yu aysnaa medehgyi ingeed baihaar hotiin darga metiin umnuud n davraad bainashd.Esvel odoo hoshin shogiin jujugchin bolmoor um

Avatar

Иргэн 2020-04-04 103.212.119.140

Хүрэлсүх боловсролгүй байж болно гэхдээ шуналтай байх нь ард түмэнд таалагдахгүй байгаа юм. Тэр төрсөн ах дүү нартайгаа нийлж авсан 2 тэрбум төгрөгийн ЖДҮ-иийн зээлээ төлж хадгаламжинд байгаа 2 тэрбум төгрөгийнхөө эх үүсвэрийг ард иргэддээ тайлбарлаад өгвөл эргэлзээ тайлагдана шүү

Avatar

nergui 2020-04-04 64.119.27.183

Одоо "давхар дээл" гэдэг үгнээс татгалзах болсон соёлтой хэллэгээр бичмээр

Avatar

ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-04-04 76.107.165.63

Ингээд хамаг татвар шимтгэлээ авахаа больчихоор төсвийн алдагдал 80 хувь болно ш дээ, бэртэгчин тархины тураалтануудаа. Яаж энэ алдагдлыг нөхөж байгааг та нар ойлгохгүй л дээ, халамжаа нэхэн өмөлзөөд эгдүүтэй ш тээ. Ингэж их мөнгө ам руу чинь гудраад байхад БҮДҮҮН МАНАН-д санал өгөхгүй бол би сэлмээ гаргаад ганц удаа л эргүүлнэ шүү.

Avatar

0000 2020-04-04 103.10.23.119

Төрийн алба гэж данхайсан Нам дагаж дарагын бөхс долоогч хахуулч хулгайч нараар дүүрсэн албаан цөөлөж хариуцлагтай
цөөн болгож шудраг хүмүүсийг ажилуулах хэрэгтэй Мөн хэрэгцээгүй зардалаан танах хэрэгтэй

Avatar

Сохор 2020-04-04 202.179.26.87

Сохор Сайнбуянгийн хүү Амарсайхан ханш нээх өдөр олон мод огтолж, лут нүгэл хийлээ. Удам муутай хүн муу л байх юм.

Avatar

123456 2020-04-04 103.26.195.192

Deerem horlon suitgeh ajlaa hiigeed ihelchihsen umuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж