Grade брэндийн гал тогооны тавилгыг сонгох шалтгаан

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Grade брэндийн гал тогооны тавилгыг сонгох шалтгаан

Гэрийн эзэгтэй нарын хамгийн ойрын туслах, мөн айл гэрийн хамгийн чухал халуун ам бүлээрээ дулаан уур амьсгалыг мэдэрдэг хэсэг бол гал тогоо юм. Гэрийн тавилга нь амьдралынхаа хэв маягт оруулж буй томоохон хөрөнгө оруулалтанд тооцогддог тул зөв төлөвлөлт болон цаг хугацааны явцад хуучрахгүй загвар дизайныг хослуулан гэртээ тохирсон төгс гал тогоог  бүтээх нь чухал. Хэрвээ та гал тогооны тавилгаа солих гэж байгаа эсвэл шинэхэн гэрээ тохижуулах гэж байгаа бол дараах бяцхан зөвлөгөөнүүд танд туслах болно.

1. Материалын чанар
Чанар муутай тавилга хорт хавдар үүсгэдэг тухай та өмнө нь сонсож байсан уу? Учир нь гэр ахуйн тавилгыг стандартын шаардлага хангаагүй хавтангаар хийвэл энэ нь өөрөөсөө формалдегид хэмээх хорт бодис ялгаруулж уг бодис нь их хэмжээгээр ууршвал нүд, хамар, хоолой хорсгодог бөгөөд цаашлаад амьсгалын замын өвчин эмгэг, харшил үүсгэх аюултайгаас гадна, ууршиж таны уушгинд орсноор архаг бронхит, астма, хорт хавдар зэрэг өвчнүүдийг үүсгэх эрсдэлтэй.  ийм учраас тавилгынхаа гарал үүслийг сайтар судалж, стандартын дагуу үйлдвэрлэгдсэн тавилгыг сонгох хэрэгтэй.

2. Тоноглол

Тоноглол нь таны гал тогооны загварыг “амь” оруулах хамгийн чухал хүчин зүйлийн нэг юм. Тавилгын тоноглолын хамгийн гол үүрэг бол үйлдэл сайтай, хэрэглээнд тухтай байх. Бас тоноглол нь гүйцэтгэх үүргээрээ  өөр өөр ба техник хөгжихийн хэрээр өнгө, дизайны өргөн сонголттой болсон.

3. Цогц байдал
Зөв төлөвлөлт, үнэ цэнийг тань илтгэх дизайн, чанартай материал, чадварлаг хийц, угсралт суурилуулалт, баталгаат хугацаа гэх мэт галын өрөөний бүх деталь зүйлүүд нэг дор нэгдэж цогц гал тогоог бүтээдэг тул дээрх бүх ажлыг маш сайн цогцлуулснаар таны гал тогоо илүү тухлаг болно.

Мэдээж, таны худалдан авах тавилга чанар хийц нь таны хэтэвчтэй салшгүй холбоотой. Гэхдээ заримдаа хэчнээн их мөнгө зарснаас үл хамааран тухайн тавилга чанаргүй, эзнийхээ хэрэгцээг хангахгүй байх нь олон. Тэгвэл үүний шалтгаан юу вэ?  Мэргэжлийн байгууллагад хандахаас залхуурдаг, шуудхан гараад л барилгын материалын захаас  хямд тавилгыг метрээр нь захиалж сонгодгоос болдог юм шүү дээ.

Дэлхийн ихэнх улс орнууд тавилга үйлдвэрлэлдээ аль болох хүний эрүүл мэнд, байгаль экологид хоргүй хавтанг сонгодог болсон энэ үед E0, E1 хавтангийн стандарт хангасан тавилгууд үйлдвэрлэдэг, Дэлхийн 27 улс орны гэрийн эзэгтэйн тав тухыг бүрдүүлэгч Украины алдарт “Grade” брэндийн гал тогооны тавилгыг NEXT МЕБЕЛЬ санал болгож  байна. Манай тавилгууд дэлхийн олон улсын чанар стандартыг хангасан MDF (тавилгын хамгийн дээд зэргийн гол түүхий эд)болон PVC (Ус чийг халуун хүйтэнд тэсвэртэй)хавтан, хамгийн сайн чанарын ган төмөр, пүршээр тоноглогдсон  “Минималист” болон “Классик” ямар ч гэрийн интерьорт зохицох гэх мэт универсал  гал тогооны тавилгыг ухаалаг эзэгтэй та бүхэнд санал болгож байна. Таны хүсэл сонирхолд нийцсэн,чанартай өнгө дизайн, хэлбэр хэмжээний хамгийн өргөн сонголттой стандарт хэмжээтэй гал тогооны тавилгыг бид таны гэрт түргэн шуурхай хүргэж үйлчилнэ.

Ухаалаг гэрийн эзэгтэй нартаа Нэкст мебель 30 хүртлэх хувийн хямдралтай, электрон барааны 50,000-100,000 төгрөгний ваучиртай ээлжит урамшууллаа зарлалаа. Та тус гал тогооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж сонирхоорой.

https://next.mn/t/home-furniture/kitchen-room

Манай хаяг: Улаанбаатар хот

Нэкст Мебель салбар: Хан Уул дүүрэг, Мишээл экспо төв, E1, F16, C18, C26, B22, B23 хэсэг, утас 77199999 / 607

Нэкст Эрдэнэт салбар: Эрдэнэт хот төв Хаан банкны урд , утас 77199999 / 701

Нэкст Дархан салбар: Дархан хот дархан их дэлгүүрийн 2 давхарт утас: 7719-9999/700

Утас: 7719-9999,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж