Тайванийн “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн-2020”-д оролцох хүсэлтийг хүлээн авч байна

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Тайванийн “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн-2020”-д оролцох хүсэлтийг хүлээн авч байна

Тайванийн “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн-2020”-д оролцох хүсэлтийг хүлээн авч байна

Монгол Улсаас Тайваньд суугаа төлөөлөгч Л.Золзаяа 2019 оны шагналт байранд орсон уран бүтээлчийг төлөөлөн шагнал гардан авч буй нь 

Жил бүр зохиогддог Тайванийн олон улсын урлаг соёлын арга хэмжээний нэг болох “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн” нь 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл уг үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн хүсэлт буюу өргөдлийг хүлээн авч байна.

Өнгөрсөн 2019 оны уг үзэсгэлэнд дэлхийн 21 орны уран бүтээлч, нийт 1300 гаруй бүтээлээр оролцож өрсөлдсөн. Уг үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид 25 бүтээлээр оролцож, үүнээс нийт 8 бүтээл эхний шатны шалгаруулалтанд тунаж үлдсэнээс 4 бүтээл нь шагналт байр эзэлсэн юм. Уран зургийн усан будгийн төрөлд Монголын уран бүтээлч 2-р байр эзэлж, Монголын уран бүтээлчдийн бүтээлийн чанар чансааг илтгэн харуулсан.

Уг үзэсгэлэнд гадаад, дотоодын уран бүтээлчид бүх төрлийн материал ашиглан туурвисан бүтээлээрээ оролцох боломжтой. Энэ удаагийн дүрслэх урлагийн тэмцээний Гранпри шагнал нь “Да Дуны дүрслэх урлагийн шагнал” бөгөөд нийт таван бүтээлчийг шалгаруулах ба шалгарсан уран бүтээлч тус бүр 240 мянган шинэ тайвань доллар буюу 7,875 орчим ам.долларын шагнал урамшуулал хүртэх юм. Эхний шатны шалгаруулалт нь оролцогч  цахим хэлбэрээр бүртгүүлж өөрийн бүтээлийн фото зургийг буухиа шуудангаар илгээх журмаар явагдах юм.

Хэрэв бүтээл нь шалгарсан тохиолдолд зохион байгуулагч байгууллагаас тухайн  уран бүтээлчид албан ёсоор мэдэгдэл явуулах бөгөөд уран бүтээлч нь уг бүтээлийнхээ эх хувийг илгээж тэмцээний дараагийн шатанд оролцоно. Тэмцээний төрөл тус бүрт эхний гурван байрт шалгарсан тохиолдолд уран бүтээлч нь 2020 оны аравдугаар сарын 31-ний өдөр Тайванийн Тай Жун хотноо зохиогдох тэмцээний шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцон, шагналаа гардан авна. Зохион байгуулагч байгууллагаас эхний гурван байр эзэлсэн уран бүтээлчийн дөрвөн өдөр, гурван шөнө зочид буудалд байрлах зардлыг хариуцна.

Энэ оны хувьд шинэ төрлийн коронавирус гарсантай холбогдуулан Монгол улсын агаарын тээврийн нислэгүүд түр хугацаагаар цуцлагдсан тул зөвхөн тусгай үүргийн нислэг, ачаа тээврийн үйлчилгээ л иргэд болон байгууллагуудад үйлчилж байгаа билээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын зүгээс энэ удаагийн үзэсгэлэнд оролцох хүсэлт буюу өргөдөл гаргагчдыг өөрийн уран бүтээлийн фото зургийг зохион байгуулагч байгууллага руу илгээхдээ цөөн тоотой үйлдэгдэж байгаа тусгай үүргийн нислэгээр дамжуулан агаарын буухиа шуудангийн үйлчилгээгээр илгээх боломжтойг анхааралдаа авахыг зөвлөж байна.

Мөн үзэсгэлэн, уралдаанд оролцох өргөдлийн маягт илгээх болон бүртгүүлэх эцсийн хугацааг тухайн бүтээлийг буухиа шуудангаар илгээсэн шуудангийн тамганы он сараар тооцох юм. Монгол орны байгаль цаг уур, газар орны онцлог, хүрээлэн байгаа орчин нөхцлөөс төрөн гарсан гоозүйн онцгой мэдрэмж бүхий бүтээл туурвилууд нь олон улсад хэдийнээ танигдаж чадсан билээ. Тайваньд зохиогдох энэхүү үзэсгэлэн нь Монгол орны уран бүтээлчид дэлхийн бусад орны мэргэжил нэгтнүүдтэй харилцаа холбоо тогтоох, найрсагаар харилцах, тэргүүний шилдэг бүтээлүүдээ таниулах, олон улсын тавцанд өөрийн мэдрэмж,  дүр төрхийг бүрдүүлэх хамгийн шилдэг тайз болж чадна гэдэгт итгэлтэй байна.


Холбогдох цахим хуудасны холбоосууд:

“Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-ийн Англи хэл дээрхи албан ёсны цахим хуудас:

https://www.dadunfae.taichung.gov.tw/english/content

Онлайнаар оролцох хүсэлт буюу өргөдөл гаргах цахим хуудас:

https://www.dadunfae.taichung.gov.tw/registration1/

Бүртгэлийн өргөдлийн маягт татаж авах (англи хэлээр)

>1-р алхамдоорхи цахим хуудаснаа зочлох

https://www.dadunfae.taichung.gov.tw/latestevent/

>2-р алхамДоорхи холбоосоор нэвтрэн өргөдөл гаргах удирдамж болон өргөдлийн маягт татах

(Удирдамж) GENERAL RULES REGULATIONS FOR THE 25th DA DUN FINE ARTS EXHIBITION OF TAICHUNG CITY

(Өргөдлийн маягт) The 25th Da Dun Fine Arts Exhibition of Taichung City-Entry Form

2019 оны “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д Монгол улсын зураач Ж.МөнхжаргалынСар дэлхийг зүүдэлж хоносон шөнөбүтээл уран зургийн усан будгийн төрлөөр 2-р байрт шалгарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж