Жон Наньшан: Дөрөвдүгээр сарын сүүлээр коронавирусийн эрч суларна

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Жон Наньшан: Дөрөвдүгээр сарын сүүлээр коронавирусийн эрч суларна

Жон Наньшан: Дөрөвдүгээр сарын сүүлээр коронавирусийн эрч суларна

Хятадын тэргүүлэх эмч нарын нэг, SARS, “Covid-19” өвчний үед Хятадын засгийн газрын зөвлөх эмчээр ажnллаж буй профессор Жон Наншань шинэ төрлийн коронавирусийн тархалт энэ сарын сүүлээр буурч, хяналтад орно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр саяхан Шэнжэнь хотын телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар “Дөрөвдүгээр сарын сүүлээр энэ цар тахлын эрч дэлхий даяар суларч, хяналтад орно гэж би тооцоолж байна. Үүнээс цааш яахыг хэлж мэдэхгүй байна. Магадгүй дараа жил дахин давтагдахыг ч үгүйсгэхгүй. Зуны улиралд халдварын тархалт бүрэн зогсч магадгүй” хэмээн ярьсан байна. ДЭМБ, АНУ-ын Вашингтоны Их сургуулийн Эрүүл Мэндийн Хэмжилт, Үнэлгээний хүрээлэн гэх зэрэг байгууллагууд ч мөн түүнтэй ижил байр суурьтай байгаа юм.

Хятад улс цар тахлыг маш хурдан хяналтад оруулж чадсан билээ. Профессор Жон Наншань улсынхаа цар тахалтай тэмцэж буй механизмийг сайшааж, “дөрвөн эрт”-ийн зарчим буюу " Эрт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, эрт оношлогоо, эрт хорио цээр"-ийн ач тусыг онцолсон юм.

Эх сурвалж: SCMP

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж