Сүрьеэгийн вакцин хийдэг оронд коронавирусээс үүдсэн нас баралт бага байна

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Сүрьеэгийн вакцин хийдэг оронд коронавирусээс үүдсэн нас баралт бага байна

Сүрьеэгийн вакцин хийдэг оронд коронавирусээс үүдсэн нас баралт бага байна

Сүрьеэ өвчний эсрэг вакцин заавал хийлгэх бодлого баримталдаг улс орнуудад шинэ коронавирусийн халдвараас үүссэн нас баралт бусад улс орнуудтай харьцуулахад цөөн байна гэсэн судалгаа гарчээ. Урьдчилсан судалгаагаар Калметте-Гуерин (BCG) хэмээх вакцин иргэддээ хийдэг улсууд болон коронавирусийн цөөн тооны батлагдсан тохиолдол, нас баралттай улс орнуудын хооронд хамаарал бүхий зүй тогтол байгаа нь тогтоогджээ.

Одоохондоо зөвхөн харьцуулалт төдий байгаа ч зургаан орны эмч нар тус вакцин коронавирусээс хамгаалж чадах эсэхийг  туршиж байгаа аж.

Нью-Йоркийн Технологийн хүрээлэнгийн туслах профессор, судалгааны удирдагч Гонзало Отазу Япон улсад нас баралтын түвшин бага байгааг анзаарч, энэхүү судалгааг эхлүүлсэн байна. Отазу болон түүний судалгааны багийнхан энэхүү вакциныг Японоос өөр ямар улс орнууд хэзээнээс хийж эхэлсэн зэрэг мэдээллийг цуглуулан, коронавирусийн нас баралттай харьцуулж үзжээ. Коронавирусээс үүдсэн нас баралт өндөр байгаа АНУ, Итали зэрэг улс орнууд BCG вакциныг нийт иргэддээ бус зөвхөн эрсдэлт бүлэгт л хийдэг гэнэ. Харин Герман, Испани, Франц, Иран, Их Британи зэрэг улсууд BCG вакциныг заавал хийх бодлогыг олон жилийн өмнө баримталж ирсэн ч одоо хийдэггүй байна.

Эх сурвалж: FORTUNE.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж