COVID-19 вируст халдварын тархалтын эсрэг гадаад орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ болон интернэтийн эх сурвалж дээр үндэслэн 2020.04.03-ны 08.00 цагийн байдлаар шинэчлэн ажлын хэрэгцээнд хүргүүлж байна.
Дэлхийд COVID-19-ын халдвар авагсдын тоо 1 саяыг давлаа.
- Тайланд, Гүрж: Онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон
- ОХУ: 03/30-с зарласан цалинтай амралтыг 04/30 хүртэл сунгасан
- Казахстан: Дотоодын төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон
- Мальдив: Хил дээр виз олголтыг зогсоосон
- Тайланд: 04/03-с улс даяар хөл хорио тогтоосон
- Филиппин: Хөл хорионы үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэхийг хууль сахиулах байгуулагуудад зөвшөөрсөн
- Япон: 04/03-аас Албани, Армени, Израиль, Индонез, Их Британи, Эквадор, Египет, Австрали, Канад, БНСУ, Умард Македон, Кипр, Грек, Хорват, Косово, Конго, Кот д’Ивуар, Сингапур, Словак, Серби, Тайланд, Чех, БНХАУ (Хонконг, Макао, Тайвань), Чили, Доминика, Турк, Шинэ Зеланд, Панам, Унгар, Бахрейн, Филиппин, Финланд, Бразил, Болгар, Бруней, АНУ, Вьетнам, Босни-Херцеговин, Боливи, Польш, Малайз, Молдов, Марокко, Монтенегро, Маврики, Латви, Литва, Румынд сүүлийн 14 хоногт зорчсон бүх улсын иргэдийг нэвтрүүлэхгүй
- Гүрж: 03/30-04/21 хооронд хөл хорио тогтоосон
- Кипр: 04/04 хүртэл 28 улсын чиглэлийн нислэгийг зогсоосныг 14 хоногоор сунгасан
- Португал: Онц байдлыг 04/17 хүртэл сунгаж, иргэдийг оршин суугаа захиргааны нэгжээс ажлын бус шаардлагаар гарахыг хориглосон. 04/09-04/13: Бүх нисэх буудлыг хааж, хуваарьт нислэгүүдийг зогсооно
- Саудын Араб: Мекка, Медина хотуудад 24 цагийн хөл хорио тогтоосон
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол дөрөвдүгээр сарын 03-ны 00.00 цагийн байдлаар 86-аар нэмэгдэж, нийт 10062-д хүрсэн байна. Шинээр Сөүл хотод 16, Дэгү хотод 9, Инчон хотод 1, Гуанжү хотод 1, Кёнги мужид 23, Канвон мужид 2, Умард Чүнчон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 1, Умард Чолла мужид 1, Өмнөд Чолла мужид 1, Умард Гёнсан мужид 5, Өмнөд Гёнсан мужид 1, хилийн хорио цээрийн бүсээс 22 тохиолдол нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар 443273 (+11530) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 414303 (+10421) иргэний хариу сөрөг гарч, 18908 (+1023) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 6021 (+193) иргэн бүрэн эдгэрсэн бол 174 (+5) иргэн нас барсан. Одоогоор 3867 (-112) иргэн тусгаарлагдсан байна.
Дэлхийн хэмжээнд нийт 1015466 (+80035) тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 212229 (+18230), нас барсан 53190 (+6716) байна. Шинээр бүртгэгдсэн улс: Малави
2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 10.30 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 82802 (+80) хүрчээ. Бүрэн эдгэсэн 76785 (+332), нас барсан 3331 (+10), шинж тэмдэггүй өвчлөлийн тохиолдол 1422 (+55) байна. Гадаад улсаас Хятадад зөөвөрлөгдсөн 870 (+64) тохиолдол байна.
ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN