Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд нууц үг хэрэглэж тусламж хүсч байна

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд нууц үг хэрэглэж тусламж хүсч байна

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд нууц үг хэрэглэж тусламж хүсч байна

Өнгөрсөн долоо хоногт Францын Нэнси хотын нэгэн бүсгүй эмийн сангаар үйлчлүүлжээ. Гэхдээ бүсгүй тэндээс эм худалдан авсангүй, нөхөртөө хүчирхийлүүлсэн гэдгээ хэлэхээр очсон байна. Тун удалгүй нөхрийг нь цагдаа нар баривчилжээ.

Олон оронд хөл хорио зарлан бүх хүн гэртээ байх болсноор гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид маш аюултай нөхцөлд, айдас дунд байх болжээ. Тиймээс Франц улс Испаниас санаа аван гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг эмийн санд очихыг зөвлөх болсон юм байна. Эмийн санд ч чөлөөтэй ярьж чадахгүй бол ердөө л "Маск 19" гэх нууц үгийг хэлэхэд хангалттай аж. Нэнси хотын эмэгтэй өнгөрсөн долоо хоногт энэхүү зөвлөгөөний дагуу эмийн санд ирсэн Францын анхны хохирогч гэнэ.

Хөл хорио чангарахын хэрээр Европын цагдаа нар болон буяны байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хүчин чармайлтаа ихэсгэн ажиллаж байгаа билээ. Гэртээ хүчирхийлэгчтэй цуг хөл хоригдох нь хохирогчдыг улам хэцүү байдалд оруулж байна. Учир нь ямар ч зугтах арга байхгүй. Мөн хэд хэдэн судалгаа стресс илүү догшин зан авиртай болоход нөлөөлдөг гэдгийг баталсан. Судлаачид дээрх судалгааны баталгаа болгож 2008 оны эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг гэх мэтийг жишээ татжээ.

Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер хөл хорио эхэлснээс хойш зөвхөн Парист л гэхэд гэр бүлийн хүчирхийлэл 36 хувь ихэссэн хэмээжээ. Засгийн газрын зүгээс гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулж супермаркетуудад тусламж хүсэх цэг гарган, зочид буудлын өрөөнүүдэд 20 мянга гаруй хоногийн түрээсийн төлбөр, холбоотон орнуудад нэг сая евро зориулахаар болсон байна.

Асуудал зөвхөн Европоор дууссангүй. Австралид хөл хорионы үеэр Google-ээс гэр бүлийн хүчирхийллийн тухай хайх нь өнгөрсөн таван жилд байгаагүйгээр 75 хувь ихэссэн байна. Иймд Засгийн газрын зүгээс хохирогчдод зориулан 150 сая австрали доллар төсөвлөсөн байна.

Мөн Их Британийн тэргүүлэх буяны байгууллага Refuge гэр бүлийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэхээр шийджээ. Байгууллагын гүйцэтгэх захирал Сандра Хорли "Бид гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бусдаас тусламж хүсэхэд хэцүү байдгийг мэднэ. Одоо бүр ч хэцүү болсон байна" хэмээн ярьжээ. Тийнхүү тус байгууллагын зүгээс "Чимээгүй шийдэл" гэх тактик хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал хохирогч утсаар ярих шаардлагагүйгээр Refuge компанийн чатбот руу бичиж, хаягаа өгөх боломжтой болжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж