Б.Батзориг УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдөл өглөө

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Б.Батзориг УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдөл өглөө

Б.Батзориг УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдөл өглөө

Нэмэлт:

УИХ-ын гишүүн Б.Батзориг дөнгөж сая бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн байна. Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Тодруулж хэлбэл, хүсэлтийг өргөн барьснаас хойш долоо хоногт багтаан Байнгын хороогоор, мөн дараагийн долоо хоногт нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Тиймээс Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлнэ гэсэн үг юм.

Б.Батзориг гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх үү?

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүнийхээ  бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлтийг өнөөдөр /2020.04.03/ өгсөн гэх мэдээлэл байна.

Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Батзоригоос  утсаар тодруулахад "Мэдэхгүй" гэх хариулт өглөө. Хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргаж байгаа бол УИХ-ын даргад мэдүүлдэг.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд товлогдсон ч Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж