Хөл хорио зөрчин шоудсан 99 настай ахмадыг баривчлав

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Хөл хорио зөрчин шоудсан 99 настай ахмадыг баривчлав

Хөл хорио зөрчин шоудсан 99 настай ахмадыг баривчлав

Нью Жерсид шинэ коронавирусийн тархалтын эсрэг тогтоосон хол хориог зөрчин шоудаж байсан 99 настай иргэн болон өөр есөн хүнийг баривчилжээ.

Тэд гуравдугаар сарын 31-нд Нью Жерсигийн Лэйквүүдэд сүй тавих ёслолын баяр тэмдэглэж байсан хэмээн нутгийн прокурор Брэдли Д.Биллхаймер,  цагдаагийн дарга Грегори Мэер нар мэдээлсэн байна. Сүй тавьсан хос үдэшлэг зохион байгуулсан бөгөөд үдэшлэг дээр бага насны зургаан хүүхэд байлгасан тул хүүхдийг эрсдэлд оруулсан хэргээр шийтгэл хүлээх болсон гэнэ.

Нью Жерсигийн захирагч гуравдугаар сарын 21-нээс эхлээд баяр тэмдэглэх гэх мэтээр олуулаа цугларахыг хориглосон байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт твитертээ"Та бүхэнд үүнийг дахин хэлж байгаад уучлаарай. Гэхдээ ямар ч корона үдэшлэг зохион байгуулж болохгүй. Энэ бол хууль бус, аюултай, тэнэг алхам. Бид үдэшлэгийг чинь бусниулж, их мөнгөөр торгож, бүгдийнх нь нэр усыг ил зарлан ичгэвтэр байдалд оруулан шийтгэнэ" хэмээн бичжээ.

Дээрх үдэшлэг хөл хориог зөрчсөн анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь хэд хэдэн төстэй хэрэг гарсан аж. Нью Жерсид 25590 хүн халдвар авснаас 537 нь нас баржээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж