130 жилийн баялаг түүхтэй Lenox брэнд

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

130 жилийн баялаг түүхтэй Lenox брэнд

130 жилийн баялаг түүхтэй Lenox брэнд

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдсэн оройн зоог, найз нөхдөөрөө цуглан хөгжилдөх коктейль үдэшлэг, албан ёсны дресс кодтой хүлээн авалт гээд онцгой хором мөч бүрт зоогийн ширээг чимэглэн, хормын зуур цэмцгэр, тансаг уур амьсгал бүрдүүлдэг шаазан эдлэлийг төсөөлөхөд үргэлж Lenox гэх нэр хамгийн түрүүнд бодолд орж ирдэг. Өдгөө 130 жилийн баялаг түүхтэй Lenox брэнд Монголд албан ёсоор танилцуулагдаад яг гурван жил болж байна. Тус брэндийн албан ёсны дистрибьютор Lenox Mongolia нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн аяга тавагны цуглуулгаар хязгаарлагдахгүй тансаг шилэн болон болор эдлэл, хамгийн сайн чанарын халбага сэрээний иж бүрдэл, гэрийн дотоод чимэглэл, бэлэг дурсгал зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг Монгол хэрэглэгчдэд санал болгож байгаа билээ. Цаас шиг нимгэн атлаа гадны нөлөөнд тэсвэртэй тус брэндийн гангар шаазан эдлэлүүд нь үе дамжин өвлөгдөх үнэ цэнэтэй бүтээлд тооцогддог нь учиртай. Нарийн хийц болон гоёмсог дизайныг хослуулан урласан сүү мэт тунгалаг гангар шаазангаараа 130 жилийн турш гайхагдаж буй Lenox брэндийн амжилтын түүхийг эргэн сөхөж, хэрхэн үеэс үед гэр бүл болон найз нөхдийн тэмдэглэлт мөчүүдэд хамт байж, нандин дурсамжуудыг нь хуваалцдаг тэргүүлэгч гэр ахуйн эдлэлийн брэнд болсныг харцгаая.

Цаг хугацааг ухраан харвал тэртээх 1889 онд дэлхийн ирээдүйн шилдэг шаазан үйлдвэрлэгч Уолтер Скотт Ленокс дээд зэргийн чанартай атлаа гоо үзэмжтэй шаазан эдлэл урлах цорын ганц зорилго тээн керамик эдлэлийн студи нээснээр одоогийн Lenox брэндийн түүх эхэлжээ. XX зууны эхээр Америк гэрийн эзэгтэй нарын дунд зоогийн ширээг үнэтэй, гоёмсог, олон хүнд зориулсан шаазан эдлэлээр чимэглэх тренд дэлгэрч байсан бөгөөд Ленокс үүнийг анзаарч, боломжит зах зээл байгааг олж харсан бөгөөд ийнхүү тэрээр 1902 онд хэрэглэгчдэд гар аргаар зурсан гоёмсог зургуудтай гангар шаазан аяга таваг санал болгож эхэлжээ. Lenox-ын шаазан эдлэлүүдийг тухайн үед нэр алдар нь мандаж байсан уран бүтээлч Уильям Морли чимэглэж байсан нь хүмүүст бүр ч ихээр таалагдаж байв. Түүний бизнес санаа нүдээ олж, тун удалгүй Lenox Нью-Жерси дахь жижиг керамик студиэс Америк даяар дурладаг шаазан эдлэлийн брэнд болон хувирав. Он цаг улиран одох тусам Lenox брэнд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмж, шаазан эдлэлийнхээ чанарыг сайжруулсаар ирсэн нь тэдний нэр хүнд өсөж, цар хүрээгээ улам бүр тэлэхэд хүргэсэн юм. Өнөөдөр Lenox брэндийн шаазан эдлэлийн цуглуулгууд дэлхийн олон орны хүмүүсийн хэрэглээ болоод зогсохгүй Америкийн архитектурын институтийн хэд, хэдэн шагнал хүртэж, Франц дахь Керамик урлалын үндэсний музейн үзмэр болоод амжжээ.

Эх Сурвалж : buro247.mn

Монгол дах албан ёсны дистрибьютер – Lenox Mongolia

Салбар 1 – Zaisan Square худалдааны төвийн 3 давхарт. Утас : 7555-2424

Салбар 2 – Мишээл худалдааны төвийн дэргэдэх PC mall дэлгүүрийн байранд. Утас : 7505-2424

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж