Орхон аймаг руу онгоц нисгэнэ гэж хөөрцөглөв

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Орхон аймаг руу онгоц нисгэнэ гэж хөөрцөглөв

Орхон аймаг руу онгоц нисгэнэ гэж хөөрцөглөв

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл “хумслаад” Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлөгдсөн  “цүнхчин” Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлд онгоц нисгэх болсныг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, хөөрцөглөв.

Цахим хуудсандаа тэрбээр "Улаанбаатараас 40 минут нисээд гэртээ харина. Эрдэнэтчүүдийнхээ төлөө дахин нэг ажлыг бүтээлээ. Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд ойрын хугацаанд (15 орчим хоног) онгоц нисэхээр боллоо. Эрдэнэтэд байдаг хуучин нисэх буудал хувь хүний эзэмшилд шилжсэн тухайг мэдээлж байсан. Дахин нисэх буудал барих асуудал төсөв болон цаг хугацааны хамааралтай учраас хамгийн ойр нисэх буудал болох Булганы нисэх буудалд нислэг үйлдэхээр боллоо. Зам тээвэр хөгжлийн сайд Энх-Амгалан болон ИНЕГ, Монгол улсын Засгийн газарт баярлалаа” хэмээн жиргэж, энэхүү зургийг оруулжээ.

Орхон аймгийнханд тал засан, далласан газар нь ил гарах шахуу яваа горилогч нарын нэг нь Б.Бат-Эрдэнэ гэх яриа цухалзах болсон нь онгоц нисгэх энэхүү мэдээнээс нь ил тод болоод байна. Янз нь онгоц нисгэхээр сонгогчдыг татна гэж тооцсон ч байж магадгүй. Гэвч иргэдийн хувьд онгоцоор зорчих нь  зардал өндөртэй. Автомашинаар зорчсоноос илүү их хэд дахин нугалсан зардал шаардана гэсэн үг. Мөнгөтэй хүмүүс л онгоц хөлөглөж давхихаас биш мөнгө муутай хүмүүс сэгсчүүлээд ч болов машинаараа явах нь хэмнэлттэй. Тиймээс сонгууль болтол онгоц хөөргөөд сонгогчдоос санал зулгаана гэж МАН-ынхан тооцсон бол том л алдаа хийх нь дээ.

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замаа цаг хугацаандаа барьчихсан бол МАН-ын гишүүд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэд хавтгай ялахгүй юу. Одоо ч өнгөрлөө гэж…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж