БНХАУ-ын Төрийн зөвлөл дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг шинэ коронавирусийн цар тахлын улмаас нас барсан хүмүүс болон ард иргэдийнхээ амь насыг аврахын тулд өөрсдийн амь насыг золиослон ажилласан эмч, эмнэлгийн ажилчдын дурсгалыг хүндэтгэх үүднээс гашуудлын өдөр болгох шийдвэр гаргажээ.
Тус улс даяар маргааш төрийн далбааг бөхийлгөн, гурван минут дуугаа хураан гашуудах юм байна. Мөн энэ өдөр болох бүх олон нийтийн арга хэмжээг цуцалсан байна. Гашуудлын үйл ажиллагаа орон нутгийн цагаар 10.00 цагаас эхлэх аж.
Шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” өвчнөөр дэлхий даяар нэг сая гаруй хүн халдвар авч, 53 мянга гару хүн нас бараад байгаа билээ. Үүнээс халдвар анх гарсан Хятад улсад 2019 оны арванхоёрдугаар сараас хойш 81 мянга гаруй хүн халдвар авч, 3300 гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: Xinhua
Холбоотой мэдээ