Их Британи Covid-19-тэй тэмцэхээр 9 хоногт эмнэлэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Их Британи Covid-19-тэй тэмцэхээр 9 хоногт эмнэлэг байгуулна

Их Британи Covid-19-тэй тэмцэхээр 9 хоногт эмнэлэг байгуулна

 Их Британийн цоо шинэ, хамгийн том эмнэлгийн байгууламж тун удахгүй үүд хаалгаа нээж, коронавирусаар өвчилсөн өвчтөнүүдээ хүлээн авах гэж байна.

Зүүн Лондонд энгийн үед экспо зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг ExCeL үзэсгэлэн худалдааны төв NHS-ийн 4000 ортой түр эмнэлэг болон хувирчээ.

Есөн өдрийн дотор үзэсгэлэн худалдааны 87328 метр.кв талбайг тус бүр 42 ор бухий 80 тасаг болгон тохижуулжээ. Үүнд хүчилтөрөгчийн аппараттай, тоноглосон 500 эмнэлгийн ор байрлуулсан бөгөөд үлдсэн 3500-г удахгүй байрлуулж дуусах аж. Хэрвээ тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллавал дэлхийн хамгийн том эмнэлгийн байгууламжуудын нэг болох юм.

Байгууламжийг барихад армиас өдөрт 200 цэрэг дайчилж 15 хүртэлх цагийн ээлжээр ажиллуулан, NHS-ийн 160 гаруй ажилтнууд болон удирдлагууд уртасгасан цагаар ажилласан гэнэ. Мөн төлөвлөгөө, загвар гаргахад BDP фирмийн инженер, архитекторууд хувь нэмэр оруулжээ. Орнуудыг тусгаарлах ханыг ихэвчлэн үзэсгэлэн худалдаанд лангуу тусгаарлах зориулалтаар ашигладаг хөнгөн, зөөхөд амар материалаар хийсэн байна. Тус эмнэлгийг байгуулахад хамгийн амаргүй ажлууд нь маш түргэн хугацаанд бүх орыг цахилгаан, хийгээр хангах явдал байсан гэнэ.

Үүний тулд хуучин байсан цахилгааны системийг сайжруулан улам илүү ачаалал дааж, хэзээ ч тасрахгүй байхаар шинэчилсэн бөгөөд ор бүрийн хүчилтөрөгчийг ажиллуулах генераторуудыг тус бүрт нь суулгасан байна.

Эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд 4000 хүртэлх өвчтөн хэвтэн эмчлүүлж, 16 мянган эмч ажилтнууд, сайн дурын 750 яаралтай хүлээн авахын ажилтнууд ажиллаж, иргэний агаарын тээврийн хоёр ч компани сайн дураар тусламж үзүүлэхээр болсон байна.

Мөн тус улс дээрх эмнэлгээс гадна өөр олон эмнэлгийг тус стандартаар байгуулах төлөвлөгөө гаржээ. Төлөвлөгөөний дагуу Гласговт мянган ортой, Белфаст хотод 230 ортой, Манчестерт мянган ортой, Бирмингхамд хоёр мянган ортой эмнэлгүүд барихаар болж, зарим нь энэ сарын сүүл гэхэд ашиглалтад орсон байх гэнэ.

Түүнээс гадна Вэйлст 6000 ор бэлдэж буй бөгөөд олон спорт, үзүүлбэрийн байгууламжууд эмнэлгийн ачааллыг багасгахын тулд талбайгаа ашиглуулахаар болсон байна. Тэдний дунд Принсипалити цэнгэлдэх хүрээлэн байгаа нь 2000 ортой эмнэлэг болох бодомжтой аж.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж