Сэтгүүлчид хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллана | News.MN

Сэтгүүлчид хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллана

Сэтгүүлчид хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллана

Сэтгүүлчид хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллана

Сүүлийн жилүүдэд хүүхэд хүчирхийллийн хохирогч болох тохиолдол нэмэгдэж, сэтгэл сэртхийлгэсэн хэргүүд гарах болсон. Иймд хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн хамтран ажиллахаар болж, "Хүүхэд бүрийн төлөө" уриан дор санамж бичиг байгууллаа. Ингэснээр сэтгүүлч хохирогчийн  талаарх мэдээ бэлтгэхдээ мэргэжлийн ёс зүйгээ баримталж ажиллах өндөр шаардлага тавигдаж буй юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн контент нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх, төрийн эрх бүхий байгууллагаас хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой шийдвэр гаргуулах, хяналт тавьж ажиллах зэрэг ажлуудыг хийх юм.

Мөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд оногдуулах ялын бодлогыг чангатгах, тэр дундаа 13-аас доош насны хүүхэд хүчирхийллийн хохирогч болсон бол  насан туршийн тэжээн тэтгэх үүргийг бий болгох боломж нөхцлийг судалж, хохирогчийн  сэтгэл санаа болон эдийн засгийн хохирлыг нөхөн төлөх механизм бий болгох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллах ажээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-04-03 103.212.116.191

Ичиж амьдар энэ асуудлаар хуцалдаж донгоссон гарууд зөндөө байгаа.13 с дээш насныхныг хүчиндэж болохнээ.Наад үг үсэг юмаа бодоочээ.Хөөрхий монголын сэтгүүлчид ч гэж дээ.Эрээн орж үзээгүй гарууд дэлхийн халуун цэгээс сурвалжлага бэлдээч та нар чадахгүй л дээ. Мэддэг чаддаг юмаа ярь тэнэгүүдээ

Avatar

Зочин 2020-04-03 103.229.122.87

Ямар ч хаяггүй утасгүй ингээд өрөө өрөөндөө гэрээ зураад цаас үйлдвэрлээд тэмцээд байгаа юм байхдаа бүхнийг гурилдах ёс той юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж