Сүүлийн жилүүдэд хүүхэд хүчирхийллийн хохирогч болох тохиолдол нэмэгдэж, сэтгэл сэртхийлгэсэн хэргүүд гарах болсон. Иймд хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн хамтран ажиллахаар болж, "Хүүхэд бүрийн төлөө" уриан дор санамж бичиг байгууллаа. Ингэснээр сэтгүүлч хохирогчийн талаарх мэдээ бэлтгэхдээ мэргэжлийн ёс зүйгээ баримталж ажиллах өндөр шаардлага тавигдаж буй юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн контент нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх, төрийн эрх бүхий байгууллагаас хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой шийдвэр гаргуулах, хяналт тавьж ажиллах зэрэг ажлуудыг хийх юм.
Мөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд оногдуулах ялын бодлогыг чангатгах, тэр дундаа 13-аас доош насны хүүхэд хүчирхийллийн хохирогч болсон бол насан туршийн тэжээн тэтгэх үүргийг бий болгох боломж нөхцлийг судалж, хохирогчийн сэтгэл санаа болон эдийн засгийн хохирлыг нөхөн төлөх механизм бий болгох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллах ажээ.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ