АН ипотекийн зээл төлөлтийг царцаах ТӨСӨЛ боловсруулжээ | News.MN

АН ипотекийн зээл төлөлтийг царцаах ТӨСӨЛ боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

АН ипотекийн зээл төлөлтийг царцаах ТӨСӨЛ боловсруулжээ

АН ипотекийн зээл төлөлтийг царцаах ТӨСӨЛ боловсруулжээ

УИХ дахь АН-ын зөвлөлөөс  өнөөдөр /2020.04.03/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  АН-аас коронавирусийн гамшгаас урьдчилан сэргийлэх тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Уг тогтоолын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, бизнес эрхлэгч, МХАҮТ, ард иргэдийн саналыг авч  тусгасан байна.

Энэ тухай УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

АН-ын зөвлөлийн гишүүд УИХ-д тогтоолын төслөө өчигдөр өргөн барихаар цаг тогтсон боловч УИХ-ын дарга хүлээн авахаас татгалзсан. Тиймээс өнөөдөр олон нийтэд ил болгосныхоо дараа дахин өргөн барих хүсэлтээ УИХ-д өргөн барина. Хэрвээ хүлээж авахгүй бол УИХ-д, Байнгын хороонд хөндлөнгийн санал болгож оруулах бодолтой байна. Гамшиг, эрсдэлийн үед улс төрийн намууд улс төржихгүйгээр хамтарч ажиллая гэж ярьчхаад асуудалд ингэж хандаж байгаа нь зохисгүй. Эрх баригчид асуудалд дураараа хандахын илрэл. Ерөнхий сайдын танилцуулсан долоон чиглэл, Сангийн сайдын танилцуулсан мэдээлэл нь хоорондоо маш их зөрчилтэй байна. Сонгуулийн өмнөх гурван сарын амлалт гэж харж байгаа.

Монголын эдийн засгийн уналт 5-6 хувь руу буух байдал ажиглагдаж байна. Хөл хорионоос хойших гурван сарын хугацаанд ард иргэдийн нөхцөл байдал ямар байгаа, уул уурхайн нөхцөл байдлын экспорт ямар байгааг бодит мэдээлмээр байна. Тогтоолын төсөлд нийт 5 багц 38 арга хэмжээ тусгагдсан. Хамгийн гол нь төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай.

Б.ПҮРЭВДОРЖ: ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛТАЙ ЭНЭ ҮЕД ААН-ҮҮДИЙГ ХҮНД БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙГАА НӨАТ-ЫН ТАТВАРЫГ 5 ХУВИАР БУУРУУЛАХ ЁСТОЙ

-Өнөөдөр Короновирусын халдвараас болж дэлхий дахинд эдийн засгийн нилээн том хямрал бий болж байна. Үүний улмаас Монгол улсын нийт ААН-үүдийн 70 хувь эдийн засгийн эрсдэлд ороод байна. Эндээс сэргийлэх арга хэмжээг Засгийн газар, ялангуяа Ардчилсан намын зөвлөлөөс гаргаж буй саналтай уялдуулан зөв арга хэмжээ авах юм бол илүү амжилтанд хүрэх боломж байгаа. Энэ хүрээнд хийх ёстой хамгийн чухал арга хэмжээний нэг бол НӨАТ-ын татварыг багасгах ажлыг маш яаралтай хийх шаардлагатай байна.

НӨАТ-ын татварыг 5 хувьд бууруулах хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Нийт ААН-үүд борлуулалтын орлогод тавьдаг НӨАТ-ын татвараас болж эдийн засгийн асуудалд орж байна. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын татвар нь эдийн засгийн хямралтай энэ үед ААН-үүдийг хүнд байдалд оруулж байна. Тийм учраас УИХ дарга Г.Занданшатар НӨАТ-ын татварыг бууруулж, 5 хувь болгох хуулийн төслийг хаврын чуулганаар яаралтай хэлэлцэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

Нийт 5 багц 38 арга хэмжээ
Нэг.Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх
1.1.Төсвийн хийсвэр орлогыг нягтлах, гамшгийн үеийн үзүүлэлтүүдээр дахин шинэчлэн тооцоолж, төсвийг бодитой, алдагдалгүй болгох;

1.2. Бизнесийн зээл олголт, дахин санхүүжилт хийх боломжоор хангах зорилгоор улсын төсөвт хөрөнгө оруулалт хэлбэрээр тусгагдсан чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчиж, банкны системийн 3 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугамын эрхийг банкуудад нээж өгөх,

1.3. Төсвөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг санхүүжүүлж Короновирусын гамшгаас үүдэлтэй ажилгүй болсон иргэдэд гамшгийн хор хөнөөл арилах хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сараар тооцож нийт 1.260.000 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн хугацаа дууссан өдрөөс эхэлж олгох,

1.4.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасан дараахи урсгал зардлыг бууруулах. Үүнд:

1.4.1.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зардал;

1.4.2.төрийн байгууллага, албан тушаалтны том оврын автомашин, утас, томилолт, баяр ёслол, хурал, уулзалт, зөвлөгөөн болон хангамжийн бусад зардал;

4 арга хэмжээ
Хоёр.Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах
2.1.Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, арилжааны банкны мөрддөг зарим журмуудыг хугацаатайгаар өөрчлөх,
2.2.Короновирусын гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд 2021-2022 онд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээл, бондын төлбөрүүдийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авах.
2.3 Арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хуваарийг шинэчлэхэд Монголбанкнаас зохих бодлого чиглэл гаргах,
2.4. Төв банкинд Засгийн газрын бондыг арилжаалж, тусгайлсан дэглэмээр шаардлагатай санхүүгийн зузаатгалыг арилжааны банкуудад хийж, зээлийн шаардлагыг бууруулах эрх олгох.
2.5. Бодит эдийн засаг, хувийн секторын чадавхи, бизнесийн орчны орон зайг хамгаалах зорилгын хүрээнд Төв банк тэднийг санхүүгийн зуучлалын хямд, үр дүнтэй арга хэрэгслээр дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Банкуудаар дамжуулж, хямралд хамгийн их өртөж байгаа эдийн салбаруудыг дэмжих,
5 арга хэмжээ
 Гурав.Аж ахуйн нэгжээ дэмжих, ажлын байрыг хадгалах
3.1.Ажлын байрыг хэвээр хадгалсан аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй санхүүжилт олгох;
3.2. Өмнөх 2 жил татвар төлсөн татвар төлсөн дүнгийн дунджаар Засгийн газраас уул уурхайн бус Аж ахуй нэгжүүдэд зээлийн баталгаа гаргаж өгөх, Засгийн газрын баталгааг Батлан даалтын сангийн санхүүгийн эрсдэл даах чадвар, сангийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлж болох ба  Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах,
3.3.Авлага үүссэн аж ахуй нэгж, байгууллагын авлагыг худалдан авах /факторинг хийх/, санхүүжилт олгох сан байгуулах, хеджингийн арга хэрэгслийг Монголбанкны дэмжлэгтэйгээр ашиглах;
3.4.Түрээсийн орон сууцны цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үүний хүрээнд уг хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниудын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүү, алдангийг бууруулахад чиглэсэн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгох;
3.5.Аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс бүрэн чөлөөлөх;
3.6.Аж ахуй нэгжүүдийн татварын үүргийн зөрчилтэй холбогдуулан битүүмжилсэн дансыг нэн даруй нээх, мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах, үүссэн татварын өр төлбөрийг төлөх хугацааг хямралаас гарах, бизнесийг нөхөн сэргээх хугацаатай уялдуулан тогтоох;
3.7.Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагын шийдвэрийг хуульчлан зохицуулж түдгэлзүүлэх;
3.8.Татварын өр үүсгэсэн аж ахуй нэгжүүдэд татварын алданги, хүү, торгууль ногдуулахыг хориглох;
3.9. Жижиг дунд үйлдвэрийн импортын түүхий эд, материалын гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг 2020 он дуустал тэглэх
3.10. Зарим нэр төрлийн чухал шаардлагатай эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд түргэвчилсэн байдлаар бүртгэх асуудлыг зохицуулах, гадаадаас импортоор авдаг шаардлагатай байгаа эм, хэрэгсэл, лабораторийн урвалж, тоног төхөөрөмжийн импортын гаалийн болон НӨАТ-аас тодорхой хугацаанд чөлөөлөх,
3.11. Хүнсний бөөний худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд 2 жилийн хугацаатай бага хүүтэй эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох
3.12. Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг тодорхой хугацаанд бууруулах, чөлөөлөх,
12 арга хэмжээ
Дөрөв. Иргэнээ дэмжих, ажилгүйдэл ядуурлаас хамгаалах
4.1.Ипотекийн зээл /хүү болон үндсэн төлбөр/-ийг 12 сарын хугацаанд царцааж, мөнхүү хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг сунгах;
4.2.Хөдөлмөр эрхлэгчдийн цалинг баталгаажуулах, ажлын байрны хөдөлгөөн, чөлөөлөлтийг хязгаарлах;
4.3.Нийгмийн даатгалын шимтгэл болон Хувь хүний орлогын албан татвар төлөх үүргээс бүрэн чөлөөлөх;
4.4.Дотоодын дээд сургуулийн бүх оюутны 2020-2021 оны сургалтын төлбөрийг чөлөөлж, холбогдох санхүүжилтийн механизмыг бий болгох;
4.5.Малчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнд зориулсан шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;
4.6. Тариаланчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулж, газар тариалангийн бүтээгдэхүүнд зориулсан шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх,
4.7. Төрийн орон сууцны корпорацийн Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж түрээсийн байранд амьдарч байгаа иргэд, айл өрхийн түрээсийн төлбөрийг 3 сараар чөлөөлөх,
4.8. 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж, 6 сарын хугацаатай олгох.

 

8 арга хэмжээ
Тав.Бусад
5.1.Короновирустэй тэмцэх чиглэлийн хүрээнд гарсан төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэрийг тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсандаа тусгайлсан цонх үүсгэн байршуулж, олон нийтэд эргэлзээгүй, үнэн зөв мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх;
5.2.Төрийн байгууллагууд иргэдэд үзүүлдэг үйлчилгээ тус бүрийнхээ бүрдүүлэх материал, төлбөр хураамж, шийдвэрлэх /хариу өгөх/ хугацаа, шат дамжлага, материал хүлээн авахаас татгалзах буюу материалыг буцаах үндэслэл, үйлчилгээний цагийн хуваарь болон бусад нөхцөл, шаардлагын талаарх бүх төрлийн мэдээллийг цогц, системтэйгээр цахим хуудсандаа байршуулж, утсаар тухай бүр лавлагаа, мэдээлэл өгөх, зайнаас үзүүлж болох үйлчилгээг тодорхойлон үр дүнтэй, иргэдэд төвөггүй, хүртээмжтэй байхаар зохион байгуулж нэвтрүүлнэ.
5.3.Короновирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлын төсвийг Засгийн газар тусгайлан төлөвлөж, Улсын Их Хурлаар батлуулах;
5.4.Короновирусын халдвар авсан буюу сэжигтэй нөхцөлд байгаа иргэдийг байрлуулсан эмчилгээний болон хамгаалалтын бүсэд үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, холбогдох бусад ажилтанд энгийн үед олгодог үндсэн цалинг нь 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох
5.5.Короновирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын онцгой нөхцөлд,тусгай дэглэмээр үүрэг гүйцэтгэж байгаа бусад төрийн албан хаагчдад энгийн үед олгодог үндсэн цалинг нь 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох;
5.6.Короновирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний түр горим, стандартыг тогтоон, хэрэгжүүлэх;
5.7.Короновирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, нийгмийн дэг журам, сахилга, хариуцлагын байдалд тавих хяналтыг сайжруулах, идэвхижүүлэх зорилгоор энэ төрлийн үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах;
5.8.Короновирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн хүрээнд Засгийн газар Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайдын яам, дипомат төлөөлөлгчийн газрын чиг үүрэг, бүрэлдэхүүнд хугацаатай өөрчлөлт оруулж, тэдгээрээр дамжуулан гадаад улс оронд суугаа иргэддээ санхүү, эрүүл мэндийн болон шаардлагатай бусад туслалцаа, үйлчилгээг үзүүлэх;
5.9.Короновирусын халдвар авсан өвчтөнийг эмчлэх зорилгоор Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон бусад улс орноос эмч, эмнэлгийн ажилтан урих, Монгол Улсад нэвтрүүлэх, тусгай үүргийн онгоцоор авч ирэх.
9 арга хэмжээ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-03 184.151.230.144

Ta nar hezee Elbegdorziigoo alz ideh gez baina huleegeed l baigaa shuu

Avatar

Onom 2020-04-03 66.181.161.93

Zuv l uls tur. Xiij chadax esex ni…

Avatar

Зочин 2020-04-03 66.181.178.121

Төр зхсаг ажлхх мэднэ ,та бүхний тавьсан өриыг төлөх гэж үйлээ үзэж бна,хандив өгөх чалалгүй байж дуугүй баёсан нь лээр.

Avatar

Irgen 2020-04-03 202.126.89.38

News.mn bitgii hudlaa ingej AN iig magtsan saihan um bichij humuusiig tolgoi g ugaa!!! Dollar 1450-2600 hedhen jiliin dotor bolgoson. Teneg fortuna ni uriig uglug bolgood ur zeelees gargana geed altanhuyag ni neree solisnoos bolj erunhiy said bolson. USA d business hurald oroltsoh uyedee 5 star buudald gal tavij buulsun. Ed nariin payan jinhen duusashgui erguu garuud. Hudlaa magtaj deesh shideh gej baihaar zugeer duugai baisanchin deer.

Avatar

зочин 2020-04-03 192.82.77.103

Ардчиллын тугийг, бүх шинэ санааг булаан сээтэгнэдэг нам бол МАН шүү дээ, 60 тэрбум + ЖДҮ, бусад буяныг луйварддаг 30 гэр бүл чинь дийлэнх нь МАН ыхан, эднийг 22 жил засаглуулсан хөдөөгийн ардууддаа баярлая

Avatar

Зочин 2020-04-03 202.126.88.176

Та нар элбэгээг битгий оргуулчихаарай, тэр мэлхий чинь цүнхэндээ нуучих вий

Avatar

Зочин 2020-04-03 202.9.47.27

татаачих юм аа

Avatar

Miigaa 2020-04-03 150.129.140.206

Худлаа сайхан попрох юмаа нээрээ. Өөрсдөө эрх барьж байсан бол ингэх үү эд нар. Сонгуулийн өмнө боломжийг ашиглан сайхан харагдахын тулд юу ч гэж хуцаж мэднэ. Төсөв тодотгож болохгүй ээ!

Avatar

Зочин 2020-04-03 202.131.225.150

Lav l oron suuts hudaldan avah zeel bankuud oorsnoo buteegdehuun gargaj jiliin 16-24%-и huutei zeeluudiig AN 12 ond garch bj 80m2-s doosh bairuudiig n 8%ruu shiljuulsen baidag, uunii achaar maash olon ger bul bair gedeg yumand orson.

Avatar

зочин 2020-04-03 202.55.183.108

Ёстой бүтэх юм энэ дотор алга. Худлаа, сонгуулийн өмнөх жүжиг.

Avatar

Зочин 2020-04-03 202.131.225.150

AN yum hiideg itgej bna, Ipotekiin zeel 5%, 8%-n zeel, ene buh zassan zamuud, 1990-200 onii ajilgui bsan jiliig Ajillasanaar tootsoson, Harin ter Bayartsogtiin 20000 huvisagch l balai yum blsiim l doo. Hezee MAN yum hiij bailaa, tetgevriihend l jaahan yum hiideg busdaar yu ch bhgui, Az jargaltai UB ghees oor heleh yum bnuu?

Avatar

Зочин 2020-04-03 202.126.89.38

Teneg huslnii bicheej min jaahan sudalgaatai yum yarichaach!!! Dollar 1450-2600 bolgoson ni ene balai AN.

Avatar

zochin 2020-04-03 103.212.117.120

шинээр үйлдвэр байгуулхаар хөрөнгө оруулалт хийж ажиллахад бэлэн болсон болон бэлэн төслүүдийг дэмжих энэ хоцорсон байна. шүү. Татвар төлсөн болгон аж ахуй нэгж болдог. ШИНЭЭР байгуулагдаж байгаа бол аж ахуйн нэгж болдоггүй байж болохгүй шүү, шинээр байгуулагдаж байгаагаа бас дэмжих хэрэгтэй.

Avatar

zasssssss 2020-04-03 202.9.46.129

zssss ingelee geed hen ta nart onoo uguh ve dee, hezee ch tuluh zeeliig tsartsaaj uriin hurimtlal uusgeed yah yum be, Daraa ni ter hurimtlagdsan uriig chin tuluh gej chi bish bi zovdog yum, ternii orond ipotekiin zeeliin huug heden sar TEGLEED ug ul ter chin bodit demjleg boloh geed bna.

Avatar

Зочин 2020-04-03 103.80.211.37

Зөв ипотекийг царцаахад хохироод байх алга

Avatar

Зочин 2020-04-03 103.68.107.22

Шинэ юм санаачилж юм хийдэг нам нь ер нь АН ш дээ бүгд мэднэ. Хуулж, хуулбарлаж нэрийг нь өөрчлөөд ашигладаг, луйвар хулгай хйидэг нам нь МАН ш дээ бүгд мэднэ. АН-ын залуучууд нтр нь мэдлэг боловсрол ч тэр хамаагүй илүү юм шиг санагддаг. Нам бус хүн байнаа бариад идчив бодлоо л бичлээ

Avatar

зочин 2020-04-03 192.82.69.80

ихэнх аж ахуйн нэгж нь 0 тайлан гаргадаг шүү.

Avatar

Зочин 2020-04-03 184.151.230.144

Elbegdorz chin AN -n biluu bugdiig n oroltsuulaad saihan holion bantan hutgachihsan biz dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж