Францын захиалсан амны хаалтыг АНУ замаас нь худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Францын захиалсан амны хаалтыг АНУ замаас нь худалдан авчээ

Францын захиалсан амны хаалтыг АНУ замаас нь худалдан авчээ

Францын зүүн өмнөд Прованс-Альп-Кот-Д’азур мужийн захиргаа Хятад улсаас 60 сая амны хаалт захиалсан байна.Гэтэл захиалсан амны хаалтыг нь АНУ замаас нь үнэ цохин худалдан авч байгаа тухай Прованс-Альп-Кот-Д’азур мужийн захирагч Рено Мусельер ярьжээ.

Түүний ярьснаар АНУ-ын тал Францын үнээс 3-4 дахин өндөр үнэ хэлж худалдан авсан байна. Иймээс Францын тал тээвэрлэх замаа өөрчилж, дахин дөрвөн сая амны хаалт худалдан авахаар болсон байна.

АНУ-ын засаг захиргаа саяхнаас бүх ард иргэдээ амны хаалт зүүхийг уриалаад байгаа ба иргэд нь ч амны хаалтны ач холбогдлыг ойлгож эхэлж байгаа юм. 240 гаруй мянган хүн халдвар авч, 6,000 гаруй хүнээ цар тахалд алдаад байгаа тус улс хамгаалах, урьдчилан сэргийлэх хэрэгслийн дутагдалд ороод байгаа юм.

Эх сурвалж: France Info, Guardian

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж