Япон улс 10 сая өрхөд 200 мянган иен олгоно

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Япон улс 10 сая өрхөд 200 мянган иен олгоно

Япон улс 10 сая өрхөд 200 мянган иен олгоно

Өрх бүрт тус бүр 200 иений амны хаалт хоёр ширхэгийг үнэгүй тараана гэсэн мэдэгдлийнхээ төлөө багагүй шүүмжлэлд өртсөн Япон улсын Засгийн газар өнөөдөр /2020.04.03/ өөр нэгэн шийдвэрээ танилцуулжээ.

Тодруулбал, тус улсын Засгийн газар коронавирусийн тахлын улмаас аж амьдрал нь доройтсон айл өрхүүдэд тус бүр 200,000 иений (1,850 ам.доллар) тусламж үзүүлэхээр болсныг албаны эх сурвалж өнөөдөр мэдээлсэн байна.

Япон улс 58 сая өрхтэй бөгөөд энэ удаагийн тусламжийг авах шаардлага хангасан 10 сая орчим өрх Япон улсад байгаа гэнэ. Шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт нэмж суулгах ажлыг дараа долоо хоногт хэрэгжүүлэхээр болжээ.

Тус улсад сүүлийн өдрүүдэд шинэ коронавирусийн халдварын тархалт эрчимжиж байгаа ба өнгөрсөн 24 цагийн хугацаанд 122 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 2,617 болсон бол 63 хүн нас барж, 472 хүн эдгэрээд байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж