Коронавирусээс цэргүүдээ хамгаалах захидал бичсэн ахмад халагдав | News.MN

Коронавирусээс цэргүүдээ хамгаалах захидал бичсэн ахмад халагдав

Коронавирусээс цэргүүдээ хамгаалах захидал бичсэн ахмад халагдав

Коронавирусээс цэргүүдээ хамгаалах захидал бичсэн ахмад халагдав

АНУ-ын тэнгисийн флотын “USS Theodore Roosevelt” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр коронавирусийн тахал дэгдэж, олон тооны усан цэрэг өвчлөөд байгаа талаар тус онгоцны ахмад Брэтт Крозер АНУ-ын тэнгисийн флотын захиргаанд хандан захидал бичсэнийхээ төлөө ажлаасаа халагджээ.

Нийт дөрвөн хуудас захидалд хөлөг дөөр байгаа 4,000 орчим усан цэрэг халдвар авах эрсдэлтэй байгаа тухай тайлбарлаж, аврахыг хүссэн байна. Гэтэл АНУ-ын тэнгисийн флотын захиргаа өчигдөр /2020.04.02/ түүнийг ажлаас нь халах тушаал гаргаснаа зарлажээ.

Учир нь ахмад Крозерийн бичсэн дахидал армийн дотоод сүлжээнээс алдагдаж, олон нийтэд ил болсон бөгөөд түүнийг захидлаа нууцалж чадаагүй, олон нийтийг айдаст автуулсан хэмээн буруутгасан байна. Энэхүү захидал ил болсноор хөлөг дээр байгаа алба хаагчдын ар гэрийнхэн сандралдаж, АНУ-ын Батлан хамгаалах яам өөрийн бие бүрэлдэхүүнээ аюулт тахлаас хамгаалж байгаа эсэхэд ард иргэд эргэлзэж эхэлжээ.

Тус хөлөг дээр 100 гаруй цэрэг халдвар авсан нь батлагдсан ба хөлгийг Гуам арлын боомтод тусгаарлаж, цэргүүдийг нүүлгэн шилжүүлж эхлээд байна.

Эх сурвалж: CNN, REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-03 66.181.161.39

Zgr bj bgad vh gsentei ylgaa bhgvi bnashde barag vhsend tootschihson bnashde ingej bolohgvi barag mash nuuts gdeg kino shig l awirlasan bn

Avatar

Трамп 2020-04-03 59.153.114.132

Жинхэнэ ардчилал гэж уунийг хэлдэг юм.Америк бол хамгийн ардчилалтай орон.Харин Монгол? Монгол бол анархи нь дэндсэн орон.Хэхэ

Avatar

Зочин 2020-04-03 202.55.191.130

Яг юуг ардчилал гэж хэлдэгийг чи мэдэх үү. Энэ бол ардчилал бус харгислалв

Avatar

зочин 2020-04-03 103.212.119.70

Тахлыг нууна гэнээ. Тэгээд энэ армийн нууц байдаг
байхнээ. Өөдгүй новшнууд

Avatar

Зочин 2020-04-03 103.57.93.74

Арми бол онцгой нөхцөлтэй газар. Онцгой өөр арга замаар хүсэл зориг оо илэрхийлэх ёстой байсан. Армид ил тод байдал энх цагт хэрэгтэй. Харин одоо бол хэзээ хэзээнээс илүү сонор сэрэмж чухал, дайны байдалд ойрхон цаг үе. Энэ эмзэг хүнд цагыг албаар бий болгож, доройтолыг хүлээж байгаа дайсан ч отож байж болно.

Avatar

Зочин 2020-04-03 103.10.23.125

uhsen atsaa hiij delhigeer ongots puujin gaar surduulj yavsin! hony neee naad usan avsanda bugderee hamtdaa uheerei! delhii dayar zevsegt huchneer dalailgalj ardchilal tugeehee bolyvol zugeersendeg

Avatar

Зочин 2020-04-03 202.72.242.139

Америк тэгэхлээр төгс ардчилсан орон биш л юм байна.

Avatar

Зочин 2020-04-03 119.40.98.210

armid ardchilal xereggvi baixaa

Avatar

зочин 2020-04-03 182.160.38.105

монголчууд АНУ-г дагадаг, хэрвээ манайд ингэсэн бол ардчилал, хүний эрх яриад л бөөн шуугиан болж байгаа, АНУ-д ийм зүйл болохоор та дуугүй байдаг нь бид ямар хоёр нүүртэйг л харуулаад байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж