Коронавирусээс цэргүүдээ хамгаалах захидал бичсэн ахмад халагдав

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Коронавирусээс цэргүүдээ хамгаалах захидал бичсэн ахмад халагдав

Коронавирусээс цэргүүдээ хамгаалах захидал бичсэн ахмад халагдав

АНУ-ын тэнгисийн флотын “USS Theodore Roosevelt” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр коронавирусийн тахал дэгдэж, олон тооны усан цэрэг өвчлөөд байгаа талаар тус онгоцны ахмад Брэтт Крозер АНУ-ын тэнгисийн флотын захиргаанд хандан захидал бичсэнийхээ төлөө ажлаасаа халагджээ.

Нийт дөрвөн хуудас захидалд хөлөг дөөр байгаа 4,000 орчим усан цэрэг халдвар авах эрсдэлтэй байгаа тухай тайлбарлаж, аврахыг хүссэн байна. Гэтэл АНУ-ын тэнгисийн флотын захиргаа өчигдөр /2020.04.02/ түүнийг ажлаас нь халах тушаал гаргаснаа зарлажээ.

Учир нь ахмад Крозерийн бичсэн дахидал армийн дотоод сүлжээнээс алдагдаж, олон нийтэд ил болсон бөгөөд түүнийг захидлаа нууцалж чадаагүй, олон нийтийг айдаст автуулсан хэмээн буруутгасан байна. Энэхүү захидал ил болсноор хөлөг дээр байгаа алба хаагчдын ар гэрийнхэн сандралдаж, АНУ-ын Батлан хамгаалах яам өөрийн бие бүрэлдэхүүнээ аюулт тахлаас хамгаалж байгаа эсэхэд ард иргэд эргэлзэж эхэлжээ.

Тус хөлөг дээр 100 гаруй цэрэг халдвар авсан нь батлагдсан ба хөлгийг Гуам арлын боомтод тусгаарлаж, цэргүүдийг нүүлгэн шилжүүлж эхлээд байна.

Эх сурвалж: CNN, REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж