Хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийг үглэхгүй байхыг зөвлөсөндөө уучлал гуйлаа | News.MN

Хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийг үглэхгүй байхыг зөвлөсөндөө уучлал гуйлаа

Хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийг үглэхгүй байхыг зөвлөсөндөө уучлал гуйлаа

Хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийг үглэхгүй байхыг зөвлөсөндөө уучлал гуйлаа

Малайзын засгийн газрын харъяа Эмэгтэйчүүдийн хөгжлийн газар хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийг нүүрээ будах, оффис хувцаслах, аль болох муухай аашилж, нөхөртөө үглэхгүй байхыг зөвлөсөн нь хүйсээр ялгаварласан хэмээн олон хүний дургүйцлийг хүргэсэн билээ. Зөвлөгөө цахим ертөнцөд олон хүний эсэргүүцэлтэй тулж, эмэгтэйчүүдийн хөгжлийн газар цахим хуудас дээрх зарим зөвлөгөө зургаа устгасан байна. Ерөнхий сайд Тан Шри Мухиддин Яссин өнгөрсөн сард Сovid-19 өвчний тархалтыг зогсоохын тулд улс даяар хяналт шалгалт хийх, хөл хорио тогтоох, улсаас гарах, орох бүх хөдөлгөөнийг хааж, дотоод хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг олон арга хэмжээ авч ажилласан билээ.

Гэвч засгийн газрын эмэгтэйчүүдийн төлөөх байгууллага хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгаа үед эмэгтэйчүүдэд хэрхэн туслах талаар бус хэрхэн хувцаслах, ямар ааштай байх зэрэгт анхаарсан нь олны дургүйцлийг хамгийн ихээр хүргэжээ. Улмаар Малайзын бүх эмэгтэйчүүдийн хөдөлгөөн эмэгтэйчүүдийн хөгжлийн газрыг хүйсээр ялгаварласан зөвлөмжүүдээ зогсоож, хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардсан байна.

Эмэгтэйчүүдийн хөгжлийн газрын дарга Ахма Хассан дээрх зөвлөмжүүдээрээ нийгэмд эерэг мессеж түгээхийг зорьсон хэмээгээд "Уг зөвлөмжүүд нь гэрээсээ ажиллаж байгаа үед гэр бүл дотор эерэг харилцаа үүсгэх зорилготой" гэж ярьжээ.

Малайзын засгийн газар болон удирдагчид иргэдээ сүүлийн жилүүдэд хүйсээр ялгаварласан хэмээн буруутгагдах болсон билээ. 2017 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн үеэр парламентын гишүүн "Эхнэрүүдийн муухай ааш, бэлгийн харилцаанд орохгүй байх, лалын шашинтанд дахин эхнэр авахыг хориглох нь нөхрүүдэд хүчирхийлэл мэт санагддаг" гэж хэлж байсан удаатай.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-03 202.21.127.161

лалынхан эмэгтэйчүүдийг хүн гэж боддог боловуу?

Avatar

Зочин 2020-04-03 192.82.64.44

Aimar aimar aashtai huuhnuud baidag shuu. Anhnaasa uursduu tiim aashtaig ni medeed suusan bol odoo teged hohi ni gene dee. Suusnii daraa tiim aashtai bolson bol nuhur ni uneheer asuudaltai gar gesen ug.

Avatar

Зочин 2020-04-03 202.9.47.27

ЯНШАА ҮГЛЭЭ ААШ МУУТАЙ АВГАЙЧУУДЫН ХАНДЫГ ДАРАХ Л ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-04-03 202.21.108.14

Юунд нь уйчлал гуйдаг байнаа. Нөхрөө мөнгө олохгүй гэртээ байхаар шунал хүсэл ихтэй хүүхнүүд үглээд яншаад уурлаад хүрсэн юмаа тачигнуулаад тавгүй болгочихдог болохоор зарим эрчүүд гадагшаа гудамжинд гараад хэн наашаа гэсэнтэй ярьж хөөрөөд ууж идээд явчихдаг ш дээ.

Avatar

Углэж хэруул хийхгуй байх чинь чухал шуу 2020-04-03 202.126.89.131

Манай эгч менге нь хурэхгуй болохоор углэж уурлаж хэруул едеед гэрт чих амар суух аргагуй учраас би гэртээ унтах гэж л ордог болсон. Уг нь энэ эгчийнхээ телее $3000 гаран зарцуулсан, негее парзит эгчид хулхидуулаад насанд хурсэн хуухэдтэй нь тэжээгээд бугдийг нь алдцан, хашрахгуй дахиад надаас менге салгаж тэднийг тэжээх санаатай. Парзитуудад уурлаж чадахгуй долигоноод яагаад менге егсен над руу уурлаад байдаг нь сонин. Ер нь терсен ч тэлсэн ч хунд менге егех хэрэггуйм байна гэдгийг ойлголоо

Avatar

Зочин 2020-04-03 202.9.46.91

ураг садны хол нь дээр

Avatar

Зочин 2020-04-03 202.21.108.14

Хурдан тусдаа гарч амьдар. Заавал эхнэр авах нөхөрт гарах албагүй. Биеэ даагаад тусдаа амьдар өөрт чинь хэрэгтэй. Өрөөлд хүн чанаргүй мэт харагдавч алсуураа зөв үйл хийсэн нь тодорхой болж зөв үйлийн үр үүснэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж