Хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийг үглэхгүй байхыг зөвлөсөндөө уучлал гуйлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийг үглэхгүй байхыг зөвлөсөндөө уучлал гуйлаа

Хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийг үглэхгүй байхыг зөвлөсөндөө уучлал гуйлаа

Малайзын засгийн газрын харъяа Эмэгтэйчүүдийн хөгжлийн газар хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийг нүүрээ будах, оффис хувцаслах, аль болох муухай аашилж, нөхөртөө үглэхгүй байхыг зөвлөсөн нь хүйсээр ялгаварласан хэмээн олон хүний дургүйцлийг хүргэсэн билээ. Зөвлөгөө цахим ертөнцөд олон хүний эсэргүүцэлтэй тулж, эмэгтэйчүүдийн хөгжлийн газар цахим хуудас дээрх зарим зөвлөгөө зургаа устгасан байна. Ерөнхий сайд Тан Шри Мухиддин Яссин өнгөрсөн сард Сovid-19 өвчний тархалтыг зогсоохын тулд улс даяар хяналт шалгалт хийх, хөл хорио тогтоох, улсаас гарах, орох бүх хөдөлгөөнийг хааж, дотоод хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг олон арга хэмжээ авч ажилласан билээ.

Гэвч засгийн газрын эмэгтэйчүүдийн төлөөх байгууллага хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгаа үед эмэгтэйчүүдэд хэрхэн туслах талаар бус хэрхэн хувцаслах, ямар ааштай байх зэрэгт анхаарсан нь олны дургүйцлийг хамгийн ихээр хүргэжээ. Улмаар Малайзын бүх эмэгтэйчүүдийн хөдөлгөөн эмэгтэйчүүдийн хөгжлийн газрыг хүйсээр ялгаварласан зөвлөмжүүдээ зогсоож, хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардсан байна.

Эмэгтэйчүүдийн хөгжлийн газрын дарга Ахма Хассан дээрх зөвлөмжүүдээрээ нийгэмд эерэг мессеж түгээхийг зорьсон хэмээгээд "Уг зөвлөмжүүд нь гэрээсээ ажиллаж байгаа үед гэр бүл дотор эерэг харилцаа үүсгэх зорилготой" гэж ярьжээ.

Малайзын засгийн газар болон удирдагчид иргэдээ сүүлийн жилүүдэд хүйсээр ялгаварласан хэмээн буруутгагдах болсон билээ. 2017 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн үеэр парламентын гишүүн "Эхнэрүүдийн муухай ааш, бэлгийн харилцаанд орохгүй байх, лалын шашинтанд дахин эхнэр авахыг хориглох нь нөхрүүдэд хүчирхийлэл мэт санагддаг" гэж хэлж байсан удаатай.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж