Өнгөрсөн гурван долоо хоногт ажилгүйдэл АНУ-ын хөдөлмөрийн биржийн түүхэнд бичигдэхүйц өслөө. Түүхэндээ анх удаа ажилгүйдлийн тэтгэмж горилогчид нэг сарын дотор гурван мянган хувь өссөн байна.
Хөл хорионоос болоод бизнесүүд зогссоноор гуравдугаар сарын 28-ны байдлаар 6.6 сая ажилтан ажилгүйдлийн тэтгэмж хүсчээ. Үүнийг цар тахал зарлагдахаас өмнөх үеийн ажилгүйдэлтэй харьцуулж үзвэл 3000 хувийн өсөлт юм. Ийм өндөр ажилгүйдэл маш олон ажлын байрыг устгаж байгаа юм. Эдийн засагчид үүнийг "Мангас шиг аймшигтай", "Гайхмаар хүнд", "Гамшгийн дүр зураг" гэх мэтээр тодорхойлжээ.
Дээр дурдсан 6.6 сая ажилгүйчүүд дээр өмнөх долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүссэн 3.3 сая хүнийг нэмээд үзвэл АНУ ердөө хоёр долоо хоногт бараг 10 сая ажилгүйчүүдтэй болсон байна.
Энэ нь АНУ-ын 195 сая ажиллах хүчний зургаан хувьтай тэнцэж буй бөгөөд ажилгүйдлийн түвшинг 9.5 хувьд хүргэж байна. "Ирэх долоо хоногт ажилгүйдэл улам нэмэгдэж ажилгүйдлийн түвшин 10 хувиас ч давах төлөвтэй байна" хэмээн эдийн засагч Эндрью Холленхорст тэмдэглэжээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ