ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Thursday, April 2, 2020
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ -ныхан ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Дэлхийн 207 оронд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Япон улсад сүүлийн гурван хоногт халдвар эрчтэй тархах шинжтэй байна. Монгол Улсад нийт 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр нь эдгэрч, 12 иргэн ХӨСҮТ-эмчлүүлж байна. Өчигдөр тусгай үүргийн онгоцоор 261 иргэн ирсэн. Жирэмсэн 17, зургаан хүүхэд, эмчилгээ шаардлагатай 23 хүн ирээд байна. Тэднээс 37 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.
Эрүүл мэндийн 16 төвийг шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмжөөр хангасан. Өчигдөр 21 аймгуудад амьсгалын аппарат, түргэвчилсэн оношлуур зэрэг нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийг олголоо. Одоо дөрөв, тавдугаар сард шинэ коронавирусийн оргил үе ирнэ гэж үзэж байна. Халдвар авсан 12 хүнд хамар битүүрэх, бие арзайх, булчингаар өвдөх шинж тэмдэг нийтлэг илэрч байна. Цаашдаа клиникийн шинж тэмдэг нь бүдэг явагдаж буй үедээ хүндрэх өндөр магадлалтай. Мөн ходоод гэдэс хямарч, суулгах өвөрмөц шинж тэмдэг илэрч байна.
Өвчлөлийн голомт Испани, Итали, АНУ, Герман, Франц орнуудад эрчтэй тархаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад сэжигтэй тохиолдолд бүртгэгдээгүй. Ажиглалтад 2314 хүн байна. Ажиглалтын үйл ажиллагаанд 324 эмч эмнэлгийн мэргэжилтэн, тусгаарлах хянах үйл ажиллагааг хийж байна.
Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг Цэргийн төв эмнэлэг, Корпорайт, Альфа зочид байрлуулсан. Одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн байна. Зоонозын өвчин судлалын төвөөс автобус болон онгоцонд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. ЭМЯ урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
ОХУ-ын эрдэмтдийн судалснаар дөрөв, тавдугаар сард коронавирусийн халдварын оргил үе гэж үзэж байна. Тиймээс цахимаар эмч нартайгаа харилцан мэдээлэл солилцлоо. ДЭМБ-тай ЭМЯ дөрвөн удаа цахим хурал хийсэн. Коронавирусийн халдвар цаашдаа хэдэн ч давлагаагаар явж магадгүй байна. Эрдэмтэд халдварын хоёр дах давлагаа эхэлснийг мэдэгдсэн.
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
“Дөрөвдүгээр сарын 1-нд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн сэжигтэй хоёр тохиолдлоос шинэ коронавирус илрээгүй. Мөн Катар улсаас ирсэн 42 цэргээс шинэ коронавирус илрээгүй байна. Нийт 326 хүнд шинжилгээ хийлээ. Түргэвчилсэн оношлуур буюу 15-20 минутад оношилдог тестийг ашиглаж байна, эцсийн шинжилгээний дүн PCR оношлуураар баталгаажина.
ДЭМБ-ЫН МЭРГЭЖИЛТЭН О.АРИУНТУЯА:
Өнөөдрийн байдлаар “Ковид-19”-ийн улмаас 45393 нас баралт бүртгэгдсэн. Сүүлийн гурав хоногийн хугацаанд халдвар Итали, Испанид эрчтэй бүртгэгдсэн. Нас баралтын тоогоор Итали улс тэргүүлж байна. БНХАУ шинж тэмдэггүй тархалтыг хоёр дахь өдрөө бүртгэж эхлээд байна. Шинээр БНХАУ-д 55 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэнээс 17 нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна.
БНСУ-д өдөртөө 100 орчим тохиолдол бүртгэгдэж байна. Австрали, Буруней улсад халдвар нэмэгдэх хандлагатай байна. Вакцины талаарх хуурамч бүтээгдэхүүний мэдээлэл дэлхийд бүртгэгдэж эхэлсэн. Коронавирусийн вакцин, эм тариа албан ёсоор гараагүй байна.
ЭМЯ-НЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА Б.ЯНЖМАА:
Дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол нэг саяд хүрч, нас барсан хүний тоо 53 мянгад хүрсэн. 208 мянган хүн халдварын улмаас эмчлүүлж эмнэлгээс бүрэн гарсан.
Испани улсад нас баралтын тоо 10 мянга гаруй бүртгэгдсэн. Хэдийгээр эрчтэй нэмэгдэж байгаа ч халдварын тохиолдол буурч байна. АНУ-д халдвартай тэмцэх газраас шинэчилсэн зөвлөмж гаргахаар ажиллаж байна. Муж, орон нутагт амны хаалт зүүлгэх зөвлөмж гаргах шинжтэй байна. Япон улсад бүх айл өрхөд хоёр ширхэг дахин хэрэглэж болох амны хаалтыг шуудангаар түгээнэ гэж мэдэгджээ. Халдвар сүүлийн үед шинж тэмдэггүйгээр тараах явдал элбэг байгаа тул халдвартай хүн ярих найтаах үед агаарын солилцоогүй орчинд удаан байдаг тул амны хаалт зүүх нь чухал байна. ОХУ-д хөл хорио болон хязгаарлалтыг тавдугаар сарын 1-нийг хүртэл сунгасан. Москва хотод хорио цээрийн дэглэм үйлчилж, гэрээс гарахгүй байхыг сануулаад байна.
ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:
Тусгаарлалтад авсан хүмүүст хоёр удаа шинжилгээ хийгээд гаргаж байгаа. Тусгаарлалтаас гарахад нь итгэлцлийн бичиг зурж байгаа. Тэрэн дээр 14 хоног хяналт тавина. Ингэж тандалтыг хийж байна. ХӨСҮТ-д бид өчигдөр Сөүлээс ирсэн хүмүүсээ авсан. Өнөөдөр Токио -Улаанбаатар чиглэлээс ирсэн 60 гаруй хүнийг хүлээж авахаар бэлдсэн. ХӨСҮТ-д шуурхай штаб ажиллаж байна. Иргэдийг эмнэлгээс гарсан буюу ажиглалтад гарсан иргэдийг хяналтад авах ажиллагааг зохион байгуулж байна.
Тусгаарласан иргэдийн зочид буудлын нэрс ил тод байгаа.
БНСУ-аас ирсэн хүмүүс ПСР шинжилгээг хийлгээд сөрөг гарсан хүмүүс ирж байна. Өчигдөр бид шаардлагатай хүмүүсийн шинжилгээг өнөөдрөөс авч эхэлж байна. Нисэх багийн гишүүдийг 21 хоног тусгаарлаж байна. Нисэгч нар тусгаарлалтад байгаа учраас ирсэн хойно нь гэрийн ажиглалтад байлгана. Түргэвчилсэн тестээр оношлоод, дараа нь ХӨСҮТ-ын лабораториор баталгаажуулах юм. Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн талаар Гадаад хэргийн яамаар дамжуулан мэдээлэл өгнө. Иргэд 119 дугаарт холбогдож зөвлөмж мэдээлэл авч байна.
Холбоотой мэдээ