"Никитон" хамтлаг өнөөдөр тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

"Никитон" хамтлаг өнөөдөр тоглолтоо хийнэ

"Никитон" хамтлаг өнөөдөр тоглолтоо хийнэ

Монголын рок поп ертөнцийн “Феррари" гэгддэг дуучин Б.Батчулуун ахлагчтай "Никитон" хамтлагийнхан өнөөдөр /2020.04.03/ онлайн тоглолт хийнэ. “Монголдоо хайртай” аяны хүрээнд зохион байгуулж буй тэдний тоглолтод поп дива хатагтай, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг урилгаар оролцож ая дуугаа өргөх гэнэ.

“Никитон” хамтлагийнхан 25 жилийн ойн баяраа үзэгч, фэнүүдтэйгээ 2019 оны зургадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нижгэр тэмдэглэсэн. Тэгвэл тэд энэ удаа дэлхий даяар тархаад буй COVID-19 халдвар болон Монгол орны 10 гаруй аймагт зудтай байгаа малчид, хүнд нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдад туслахаар аянд нэгдээд байгаа ажээ.

"Монголдоо хайртай" аяны хүрээнд зохион байгуулж буй уг тоглолтыг 20.00 цагаас “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулна.  Онлайн тоглолтыг "On&Off" продакшн, “Max music entertaiment” дэмжин ажиллажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
11
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж