Хөл хорио фитнесийн салбарт хувьсал авчрав | News.MN

Хөл хорио фитнесийн салбарт хувьсал авчрав

Хөл хорио фитнесийн салбарт хувьсал авчрав

Хөл хорио фитнесийн салбарт хувьсал авчрав

Орчин үеийн чимээгүй тахал гэгддэг хэт таргалалтын эсрэг фитнесийн салбар эрчимтэй хөгжиж, 2018 онд өртөг нь 94 тэрбум ам.долларт хүрчээ. Гэвч сая гаруй хүн халдварласан шинэ коронавирусийн тархалтын эсрэг олон улсад хөл хорио тогтоож, хүмүүсийг гэрээсээ гарахыг хязгаарласнаар фитнесийн салбарт гэнэтийн өөрчлөлт авчирчээ. Тухайлбал, АНУ, Канад, Австрали, Францад салбартай Modo иогийн студи гэрийн хорионд байгаа хүмүүст зориулан онлайн хэлбэрээр хичээлээ зааж, инстаграм хуудсаараа үнэгүй цацаж эхэлжээ. Түүнчлэн олон улсад салбартай “SoulCycle” иогийн студи цар тахал хурдан дуусахыг хүлээж байна. Дугуйгаар хичээллэдэг фитнесийн клубууд онлайнаар хичээл эхлүүлэхээр зарлаж,  2500 ам.долларын үнэтэй дугуйн урьдчилсан захиалгаа авч эхэлжээ. Фитнес болон бусад спорт клубууд хаагдаад удаж байгаа тул зааварлагч, дасгалжуулагч нар хувийн карьераа хөөн, онлайнаар хичээл заах болжээ. АНУ-ын Манхэттен дүүрэг дэх “Sacred” иогийн студийн хувьд олон улсад онлайн хурал, цуглаан хийхэд ашигладаг “Zoom” аппликейшныг ашиглан цахим хичээлээ 10 ам.доллароор зааж эхэлжээ.

Үүнээс гадна “ClassPass” компанитай фитнесийн 500 гаруй студи онлайн хичээл заахаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр хэрэглэгчид “ClassPass” аппликейныг ашиглан дуртай фитнес клубынхаа хичээлийг сонгон үзэх боломжтой болж байна. Мөн тус сайтад фитнесийн хичээлийн аудио, видео бичлэгийн 2000 гаруй урьдчилсан захиалга иржээ. “ClassPass” компанийн захирал Фритц Ланманы мэдээлснээр 30 оронд хамтран ажилладаг 30 мянган фитнес, иогийн студийн 90 орчим хувь нь хаагдсан аж.

Мөн хүмүүс гэрээр иог, фитнес, бясалгалаар хичээллэх болсноор тоног төхөөрөмж, хувцас, хэрэглэлийн худалдаа огцом нэмэгджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-03 202.179.27.29

ИЙМ СОЁЛГҮЙ ЁС СУРТАХУУН МУУТАЙ АРД ИРГЭД ЭХЛЭЭД ЖООХОН УХАМСАРАА ДЭЭШЛҮҮЛСЭН НЬ ДЭЭР БАЙХАА. МӨНГӨ ХАРААД ХҮНЭЭ БАЙЧИХ УЛСУУД БАЙГАА ЮМ.

Avatar

Энэ 2020-04-03 54.36.117.242

ХУРДАН НҮҮРСЭЭ ЗАРААД ГЭР ХОРООЛОЛЫН 400 МЯНГАН ИРГЭДЭЭ ХУРДАН ОРОН СУУЦАНД ОРУУЛААДХААЧ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ДУЛААН ЦЭВЭР БОХИР УСНЫ ЦАХИЛГААНЫ ХАНГАМЖ АА ХУРДАН НЭМЭЭЧЭЭ ХҮҮРЭЭ ХИЙГЭЭД ХӨДЛӨХГҮЙ БАЙГАА ТӨР БАРЬЖ БАЙГАА НЭРТЭЙ ХҮҮРЭН СЭГНҮҮДЭЭ ЯДАЖ ЯРИАЧ ИЙМ БАЙНА ТИЙМ БАЙНА БҮР БОДЛХЧ ҮГҮЙ ЮМАА НЭЭРЭЭ

Avatar

Зочин 2020-04-03 202.21.108.14

Мөрөөд мөрөөд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж