Эрүүл мэндийн 13.4 тэрбум стерлингийн өрийг тэглэлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн 13.4 тэрбум стерлингийн өрийг тэглэлээ

Эрүүл мэндийн 13.4 тэрбум стерлингийн өрийг тэглэлээ

Их Британи Covid-19 өвчинтэй тэмцэх тэмцлийнхээ хүрээнд олон жилийн турш хуримтлагдсаар 14 тэрбум фунт стерлинг болсон үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ(NHS)-ний өрийг өршөөжээ.

"Өнөөдөр бид NHS-д итгэл найдвар төрүүлэн, өнгөрсөн санхүүгийн асуудалд санаа зоволгүйгээр цаашид ажиллах боломжийг бүрдүүлж өглөө. Өөрөөр хэлбэл, бид NHS-ийн 13.4 тэрбум фунт стерлингийн өрийг тэглэхээр болсноо зарлаж байна. Энэ түүхэн үйл явдал зөвхөн NHS-ийг цар тахлын эсрэг хүчирхэг бамбай болгоод зогсохгүй, бидний өөрсдийн ирээдүйд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм" хэмээн Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Ханкок өчигдөр/2020.04.02/ мэдэгдсэн байна.

Өдгөө Их Британид 33718 хүн Covid-19-ын халдвар авснаас 2921 хүн нас барж, 135 хүн эдгэсэн байна. Халдвар авагсдын дунд Ерөнхий сайд Борис Жонсон, эрүүл мэндийн сайд Ханкок нар ч багтаж буй. Тэд гэртээ өөрсдийгөө тусгаарлан ажиллаж байгаа ажээ. Их Британи NHS-ийн ачааллыг бууруулан, халдварын тоог багасгахын тулд гурван долоо хоногийн хөл хорио тогтоогоод удаагүй байгаа билээ.

NHS 1946 онд үндэсний эрүүл мэндийн төлөө зүтгэхээр анх байгуулагдсан ч сүүлийн хэдэн арван жил урсгал зардал, бага орлого зэргээс шалтгаалж, их хэмжээний өртэй болсон байжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж