Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Мөрдөн байцаах хэлтсээс дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг цагдан хорьжээ.
Энэ хэргийн талаар АТГ-ын газрын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс тодруулахад “Мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан хүнийг цагдан хорьсон нь үнэн. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Одоогоор түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулаад байна” гэв.
Б.Батсүх нь энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан байсан бөгөөд компаниудын актыг багасгаж өгч, авлига авдаг байсан талаар эх сурвалж мэдээллээ. Албан бус мэдээллээр түүний гэрт нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авсан гэх мэдээлэл байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ