Л.Пүрэвбаатарыг шүүх хурал хойшиллоо | News.MN

Л.Пүрэвбаатарыг шүүх хурал хойшиллоо

Л.Пүрэвбаатарыг шүүх хурал хойшиллоо

Л.Пүрэвбаатарыг шүүх хурал хойшиллоо

Нэмэлт: 

Улаанбаатар төмөр замын дарга асан Л.Пүрэвбаатарыг шүүх хурал дахин хойшилоо. Тодруулбал, хохирогчийн талаас гаргаж өгсөн нотлох баримттай шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцах, мөн Баянгол дүүргийн татварын хэлтсээс тодорхой баримт гаргуулах зэрэг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд талуудын мэтгэлзэх боломжийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулав.

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг шүүж байна

Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр өнөөдөр /2020.04.03/ шүүж байна. Шүүх хурал  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлж, яг одоо түр завсарлажээ. Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал  өнгөрөгч гуравдугаар сарын 20-ны өдөр болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өвчтэй учир оролцох боломжгүй гэх шалтгаанаар хойшилсон юм.

Хэргийг эргэн сануулбал, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байв. Гэвч Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж, Улсын Дээд Шүүхээс түүний Зайсан дахь 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргасан юм. Улмаар түүний хаус худалдан авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ichij vheh 2020-04-03 202.126.88.130

purewbatara chi ichij vheech

Avatar

Зочин 2020-04-03 64.53.234.130

Mongoliin Toriig shuuh huuliin baiguullaga gutamshig bolgoj baina daa!

Avatar

Сссс 2020-04-03 202.55.188.83

Энэ хүмүүс чинь бүр цайчихсан ичихгүй л хулгай хийдэг болж дээ. Элбэгдоржийн заасан замаар л яваад бгаа нөхдүүд юм.

Avatar

Замчин 2020-04-03 142.93.171.202

Өөртөө байр авах байтугай хувьдаа юм авах эрх, хууль зүйн орчин систем аль ч байгууллага, ХК-ын дарга захирал нарт байдаггүй юм.

Avatar

Зочин 2020-04-03 202.21.124.129

Хоёр улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр гараа угаачихсан л нөхөр дөө. Ийм тодорхой баримттай хэргийг шуурхай шийдэж, зохих ялыг эдлүүлж, холбогдох хөрөнгийг улсад хураан авч баймаар байна. Алийн бүр хулгайчдыг өөгшүүлж байхым бэ.

Avatar

Замчин 2020-04-03 142.93.171.202

Раш дарга, Отгондэмбэрэл, Пүрэвбаатар дарга нарын үед төмөр замчид ажилтай, амьдралтай, мөнгөтэй баян байсан юм шүү!
Одоо Шилэн цогоо мэт юү ч хийж бүтээгээгүй, хүний багс долоож, Миеэ Энхболдийн охин Хулангийн бөгсийг хүртэл долоож дэд сайд нэр хэсэг зүүж, одоо нэр дэвших эрх авах гэсэн хийж бүтээсэн зүйлгүй болхоор манай төмөр замаар оролдож, өөрийн гэсэн соёл журмыг ингэж байгаад ой гутаж байна.

Avatar

Зочин 2020-04-03 202.126.88.176

Убтз гэж ямар ч хяналтгүй мөнгө иддэг газар гэж ойлголоо

Avatar

Zochin 2020-04-03 142.93.171.202

2 ulsiin hianalt bdg yumaa

Avatar

Замчин 2020-04-03 142.93.171.202

Энэ бол зөвхөн нэг жишээ, улс төрийн албан тушаалтнууд яаж мэргэжлийн байгууллага болон түүний дарга нарын бөгсийг ухаж юм хийж бүтээж байгаа харагдах зорилготой. Үнэн хэрэг дээрээ хууль хяналтын байгууллагын дарга цэрэг нар улс төрчдийн томилгоо байдаг, тэднийг ашиглаж хийж бүтээж байгаа нэгнээсээ мөнгө, тендер авах зорилготой иймэрхүү зүйлс хийдэг цаг ирсэн. УБТЗ, ГОК, ААН үүд хийж бүтээж энэ улсыг тэжээдэг болхоос Шилэн Цогоо ч юм уу, бусад улс төрчид гэх хөөрөнцөгүүд өөрсдөө л баяждаг юм.

Avatar

Замчин 2020-04-03 142.93.171.202

УБТЗ дарга томилохдоо Орос Монгол талаас сонгогдсон гишүүд сууж сонгодог. Сонгосон даргатай гэрээ хийнэ, тэр гэрээн дээр дарга нар УБТЗ-ийн байранд амьдарч ажиллана, ашигтай ажиллавал, комисс хуралдаж байрыг шилжүүлэх эсэх шийдэгдэнэ. Миний сонссоноор энэ яригдаж байгаа байр одоог хүртэл УБТЗ нэр дээр байгаа.
Энэ бол ажил хийж юм бүтээгээгүй хүмүүсийн, бид нар шиг сонгогчдог юм хийсэн юм шиг харагдах гэж оролдож байгаа ядуугийн ядуу, гуйлгачин улс төрийн арга, "хүний бөгсийг ухах"

Avatar

Замчин 2020-04-03 103.57.94.126

1. Шилэн Цогоо "попроно" гэдгийг үзүүлж байна даа. СТС, МУСТА бүгдийг нь өгөх болжээ.
2. Энэ мэдээлэл авч биш мөнгө авж бичдэг сэтгүүлч нар эх үүсвэрээс буюу Шилэн цогоогоосоо Төмөр Замын дарга нарын ажилд ороход Орос, Монголын талаас бэлдсэн, хийдэг ажлын гэрээг авч уншаарай, тэр хүнд чинь байгаа.
3. Актлагдсан 1000 вагон хүний болон өөрийн мөнгөөр оруулж ирсэнийг Пүрэвбаатар ашиглуулахгүй хог болгосон.

Avatar

Цагаандаа гарчихсан амьтан бэ 2020-04-03 103.26.195.16

Дарга байхдаа улсын мөнгөөр хувьдаа хаус бариулчхаад ингээд байх юм. Мөн цагаандаа гарах юм аа, энэ хүмүүс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж