Л.Пүрэвбаатарыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвбаатарыг шүүх хурал хойшиллоо

Л.Пүрэвбаатарыг шүүх хурал хойшиллоо

Нэмэлт: 

Улаанбаатар төмөр замын дарга асан Л.Пүрэвбаатарыг шүүх хурал дахин хойшилоо. Тодруулбал, хохирогчийн талаас гаргаж өгсөн нотлох баримттай шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцах, мөн Баянгол дүүргийн татварын хэлтсээс тодорхой баримт гаргуулах зэрэг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд талуудын мэтгэлзэх боломжийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулав.

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг шүүж байна

Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр өнөөдөр /2020.04.03/ шүүж байна. Шүүх хурал  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлж, яг одоо түр завсарлажээ. Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал  өнгөрөгч гуравдугаар сарын 20-ны өдөр болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өвчтэй учир оролцох боломжгүй гэх шалтгаанаар хойшилсон юм.

Хэргийг эргэн сануулбал, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байв. Гэвч Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж, Улсын Дээд Шүүхээс түүний Зайсан дахь 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргасан юм. Улмаар түүний хаус худалдан авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж