Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх тэмцэлд бие үрэгдсэн баатарчууд болон нас барсан ахан дүүстээ гүн гашуудал илэрхийлэхийн төлөө Төрийн зөвлөл дөрөвдүгээр сарын 3-ны өдөр мэдээ нийтэлж, 2020 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр Бүх Хятадын хэмжээнд гашуудлын үйл ажиллагаа хийх болно гэжээ.
Энэ хугацаанд Бүх Хятадын хэмжээнд болон гадаадад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам төрийн далбааг хагас бөхийлгөж гашуудах бөгөөд Бүх Хятадын хэмжээнд олон нийтийн наадам цэнгүүнийг зогсоох болно. Дөрөвдүгээр сарын 4-ны 10.00 цагт, Бүх Хятадын ард түмэн 3 минут номхон зогсож, авто машин, галт тэрэг, хөлөг онгоц гамшгийн дуут дохио дуугаргаж, үүний зэрэгцээ агаараас сэргийлэх дохиог ч дуугаргах болно.
Эх сурвалж: mongol.cri.cn
Холбоотой мэдээ