Хятадын зүүн хойд хэсгийн Шеньжень нохой, муурыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон анхны хот болсныг өчигдөр /2020.04.02/ зарлажээ. Тус хотод ирэх тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх хуулийн дагуу гэрийн тэжээвэр, улсын хамгаалалтад авсан, бусад бүс нутгийн зэрлэг амьтдыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон аж. Тус хотод цаашид гахай, хонь, үхэр, илжиг, туулай, тахиа, нугас, галуу, тагтаа, бөднө шувуу болон хуулиар хориглосноос бусад загас, далайн амьтдыг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрнө. Хэрэв хууль зөрчвөл тухайн зэрлэг амьтны үнэ 10 мянган юаниас их бол үүнийг 30 дахин нэмэгдүүлсэнтэй мөнгөөр торгох гэнэ.
Шинэ коронавирусийн халдвар анх Хятадад гарч, олон мянган хүн халдварлаж, нас барсны дараа өнгөрсөн хоёрдугаар сард зэрлэг амьтныг хүнсэнд хэрэглэхийг хориглосон юм. Хятадын Ухань хотод гарсан коронавирусийн халдвар нь сарьсан багваахайнаас хүнд халдсан гэж үзжээ.
Эх сурвалж: CNN