Коронавирус ба цахим худалдаа | News.MN

Коронавирус ба цахим худалдаа

Коронавирус ба цахим худалдаа

Коронавирус ба цахим худалдаа

Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархаж буй коронавируст (Covid-19) халдвар нь олон мянган хүний амь насыг авч одон айдас, түгшүүрт автуулаад байна.  Энэ хүнд цаг мөчид дэлхийн улс орнууд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахаар өөр өөрсдийн урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг авсаар байна.  Энэхүү аюулт өвчин зөвхөн хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлээд зогсохгүй, улс орны эдийн засгийн бүх салбарт сөргөөр нөлөөлж, хөрөнгийн зах зээлийн индексүүд унаж эхэллээ.

Олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлан, хөл хорионы горимд шилжиж буй энэ үед хүмүүс аюулт вирусийн халдвараас сэргийлэн супермаркет, дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэхээс татгалзан, онлайн худалдааг сонгох хандлага давамгайлж буйг дараах хүснэгт харуулж байна.  Лондонгийн YouGov олон улсын дата аналитикийн компанийн саяхны судалгаагаар БНХАУ-ын интернет хэрэглэгчдийн 85%, Хонг Конгийн интернет хэрэглэгчдийн 83% нь онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийж байгаа аж.  Хэдийгээр энэ үзүүлэлт АНУ-ын хувьд бага буюу 27.5 хувь байгаа ч, YouGov аналитикийн компанийн асуумж судалгаагаар хэрэв АНУ-д вируст халдварын нөхцөл байдал дордвол 58 хувь нь онлайн худалдаагаар худалдан авалт хийхээ илэрхийлсэн байна.

Вирусын халдвар тархаад байгаа бусад бүс нутгуудын хувьд хөл хорионы улмаас дэлгүүр, үйлчилгээний газрууд хаагдаж, цахим худалдааны өсөлт 3 сарын эхний 7 хоногийн байдлаар Италид 31%, ОХУ-д 27%, Энэтхэгт 55%, Вьетнамд 57%-ийн өсөлт үзүүлсэн тухай Ipsos MORI судалгааны байгууллага мэдээлсэн бол хүнсний бүтээгдэхүүн борлуулагч аппликейшн таталт Instacart 218%, Wallmart Grocery 160%, Shipt 124% -ийн өсөлт үзүүлж байгаа тухай Apptopia мэдээлж байна.

Олны хөлийн газраас цэрвэн дайжиж, онлайн худалдааг сонгож буй дэлхий нийтийн энэ чиг хандлага манай улсад ч мөн ажиглагдаж байна.  Хөл хорио ба хувь хүний өөрийн болгоомжлол,  шийдвэрээс шалтгаалан худалдан авагчдын хөл татран, дэлгүүр, үйлчилгээний газрууд хоосорч буй өнөө үед худалдааны байгууллагууд цахим худалдаагаар борлуулалтаа үргэлжлүүлэх, бизнесээ аварч үлдэх цорын ганц боломж болж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ цаг үед цахим үйлчилгээ, цахим худалдааны боломжийг ашиглахыг улс орнуудад зөвлөж, уриалж байгаа.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа цахим худалдааны компаниуд дотроос хамгийн том нь болох Shoppy.mn-ийн хувьд 2020 оны 01 дүгээр сарын сүүлийн хагасаас 3 сарын дунд үе хүртэлх хугацааны ­­­борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 250 хувиар нэмэгдсэн тухай Bloomberg мэдээлсэн бөгөөд тэдний сүүлийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байгааг тодруулсан юм.

Shoppy.mn-ийн хувьд хүнс болон дархлаа дэмжих, ариутгалын бүтээгдэхүүний борлуулалт өссөн хэдий ч өргөн хэрэглээний барааны борлуулалт онлайн худалдааны хувьд бууралт ажиглагдаагүй байгаа тухай мэдээллээ.

Нийслэлийн онцгой комиссоос дэлгүүр, үйлчилгээ болон хүргэлтийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гарч уг шийдвэрийн хэрэгжилт дууссаны дараа буюу 2020 оны 03 сарын 16-ны өдрөөс shoppy.mn-ийн хувьд 3500 орчим захиалагчийн 4000 гаруй барааг 2-3 хоногт худалдан авагчдад хүргэх ачаалалтай тулгарсан хэдий ч хамтран ажиллагч байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжин, энэхүү хүнд цаг үед гол борлуулагч нь болж ажиллахыг зорьж байна гэлээ.

Мөн цаг үеийн байдалд дүгнэлт хийж, вируст халдвараас ард иргэдийг хамгаалахад дэм болох, цаашлаад хамтран ажиллагч худалдааны байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих зорилгоор өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээний 600 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах shoppy grocery сувгийг нээж байгаагаа мэдэгдлээ.

Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээ авч буй байдал, иргэд нь амны хаалт зүүн, ариутгалыг тогтмол хийж буй ухамсарт байдлаараа дэлхийд жишиг болж, барууны өндөр хөгжилтэй орнуудад ч сайшаагдаж буй Монгол улсын маань төр засаг, иргэд аюулт энэ тахлаас сэргийлэх хичээл зүтгэлдээ назгайрахгүй байх, тэр тусмаа эдийн засгаа сөхрүүлэлгүй, мөнгөний эргэлтийн эрчмийг сааруулахгүйн төлөө хичээх цаг болоод байна.

Иймээс бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид орчин цагийн технологийн шийдэл болсон цахим худалдаа, үйлчилгээний үнэ цэнэ, ач холбогдлыг улам бүр ухаарч, өдөр тутмын амьдрал ахуйдаа ашиглан, аюулт халдвараас хамгаалах нэг хэрэгсэл болгон ашиглах цаг иржээ.

https://www.facebook.com/shoppy.mn/

https://shoppy.mn/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-03 202.9.46.146

Shoppy ч бараа захиалсны дараа ёстой зовлон болдог газар байна лээ шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж