Солонгосын кино урлагт хүч үзэж буй Монгол бүсгүй | News.MN

Солонгосын кино урлагт хүч үзэж буй Монгол бүсгүй

Солонгосын кино урлагт хүч үзэж буй Монгол бүсгүй

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор кино найруулагч мэргэжилтэй  Г.Нандин-Эрдэнийг онцолж байна.  Тэрбээр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийг кино найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Солонгосын кино урлагийн салбарт ажиллаж буй нэгэн.

Хамгийн сүүлд тэрбээр БНСУ-ын үзэгчдийг байлдан дагуулсан “Crash landing on you” олон ангит киноны Монгол дахь зураг авалтад гар бие оролцон ажилласан байна. Мөн Солонгосын алдартай жүжигчид болох Song Hye-kyo, Jang Hyuk, Park Seo Joon, Park Min Young гэх зэрэг олон уран бүтээлчидтэй хамтран ажилласан тухайгаа ярьсан юм. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.


ГАНБААТАР НАНДИН-ЭРДЭНЭ 1995.08.20

Төгссөн сургууль:

Нийслэлийн “Оюуны-Ундраа” цогцолбор сургууль  /2012 он/
Мэргэжил:

Кино найруулагч

Одоо эрхэлж буй ажил:

БНСУ-ын Үндэсний урлагийн их сургууль кино найруулагч /2013-2017 он/

БНСУ-ын KBS, MBC, TvN телевизийн ОАУСК-ны зургийн баг, найруулагчийн багийн туслах /2017-2019 он/

БНСУ-ын “Zackcode студийн туслах найруулагч /2019 он/

Одоо БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд продюсер мэргэжлээр мастерт суралцаж буй /2020 он /

Сошиал хуудас: 

Nandin-erdene Ganbaatar /фэйсбүүк/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ?

-Би 2012 онд Нийслэлийн “Оюуны-Ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Багаасаа математик, англи хэлний хичээлүүдэд сонирхолтой байсан учраас дүүрэг, хотын олимпиадуудад их оролцдог байлаа. Сүүлд арваннэгдүгээр ангиа төгсөхдөө нийгмийн ухааны олимпиадад амжилттай оролцож, улсад дөрөвт орсон. Тэр их сонин, хэрвээ эхний гуравт орсон бол Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд урилгаар орох байсан. Хэдхэн бутархай онооны зөрүүгээр орж чадаагүйдээ ихэд харамсаж байсан тухайн үед. Одоо эргээд бодоход, хэрвээ гуравт орсон бол өнөөдөр энэ мэргэжлээ эзэмшээгүй ч байж мэднэ. Ангийн дарга олон жил хийсэн. Өглөө бүр сургуульдаа эрт ирчихээд хүүхдүүдийн цагийг бүртгэж суугаад л, хэрэв багш болсон бол их хэнхэг багш байх байсан биз.

Урлагийн хувьд багаасаа урлагийн үзлэгт өөрийнхөө зохиосон жүжгээ тоглож оролцоно. “Уран жиргээ” уран уншлагын тэмцээнд оролцдог байлаа. Бас сургуулийнхаа төрөл бүрийн арга хэмжээг хөтөлдөг хүүхэд байсан.

АНХНЫ АМЖИЛТ

-Жижигхэн зүйл байж болох ч дөнгөж сургуульд ороод бэлтгэл ангидаа “гахай” гэдэг дүнг байнга шахуу авдаг байсан юм. Дүрсээр илэрхийлдэг дүнг бидний хавтсан дээр наадаг байсан болохоор би ч “гахай”-наасаа их ичдэг. Нэг өдөр шинэ дэвтэр дээр бүх хийсэн юмаа цэвэрхэн хуулаад жаахан хичээгээд хийтэл анхны онц тэмдгээ авч билээ. Тэр үед хачин их баярлаж, өөртөө итгэх итгэл төрж байснаа тодхон санаж байна.

Багадаа “Ди энд Эл” продакшны “Хүүхдийн ертөнц” гэдэг нэвтрүүлгийг хөтлөх болсноор анх телевизтэй холбогдсон юм. Дунд ангид орох үед өвөө маань надад нэг жижиг гар камер авч өгсөн. Түүнээс хойш гэр бүлээрээ аялалд явах бүрт бичлэг хийж, нэвтрүүлэг хийх болсноор “Загасан нүд” наадамд оролцох болж, 2010 онд “Аялал” номинацийн Үндэсний ялагчаар шалгарч байсан.

Ахлах ангид орох үедээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн шалгаруулалтад оролцож, 300 хүүхдээс шалгарснаар “Цоглог” хүүхдийн хөтөлбөрийн “Алим агентлаг” нэвтрүүлгийн сурвалжлагч, хөтлөгчөөр гурван жил ажилласан.

Одоогийн мэргэжилтэй маань холбогдох анхны амжилт гэвэл миний төгссөн Солонгосын Үндэсний урлагийн их сургууль /K-Arts/-д жил бүр 20 гадаад оюутан шалгаруулж авдаг. Тэр оюутнуудын нэг нь болж, сонгогдож ирсэн явдал. Сургууль маань надад олон боломжийн эхлэлийг тавьж өгсөн юм.

ОДОО СУРАЛЦАЖ БУЙ ИХ СУРГУУЛИА ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

-Гурван жилийн өмнө K-Arts их сургуулийг кино найруулагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгссөний дараагаар Солонгосын телевиз, студиудын олон ангит болон нэг ангит кинонууд дээр ажиллалаа. Хамгийн сүүлд “Zack code” хэмээх Солонгос компанид нэгдүгээр туслах найруулагчаар ажиллаж байгаад гуравдугаар сараас K-Arts сургуульдаа продюссерээр мастер хамгаалахаар дахин элсэж ороод байна.

Энэ завшааныг ашиглаад  сургуулийн маань талаар асуудаг олон дүү нартаа мэдээлэл хүргэе. Солонгосын Үндэсний урлагийн их сургууль жил бүр “AMA” тэтгэлэг зарлаж, дэлхийн 143 орноос 20 оюутныг сонгон авч, БНСУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах эрх олгодог. Энэ бол маш том боломж. Жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлэн тэтгэлэг нь зарлагддаг учир интернэтээс тэтгэлгийн нэрээр нь хайж мэдээлэл аваад, эртнээс материалаа бүрдүүлж бэлдэх хэрэгтэй.

Миний хувьд бакалаврын зэрэгтээ  гадаад оюутнуудад зориулсан АМА тэтгэлгээр сурч байсан бол мастерын ангид хувиараа шалгалт өгч орсон. Солонгосын ихэнх том зэрэглэлийн сургуулиуд хэдийгээр солонгос оюутнууд элсэхэд маш  хэцүү, асар том өрсөлдөөнтэй ч гэлээ гадаад оюутнуудад харьцангуй нээлттэй. Солонгос оюутнуудтай өрсөлдүүлэлгүйгээр элсүүлдэг. Харин манай сургуулийн хувьд АМА тэтгэлгээр биш бол хувиараа элсэж орохын тулд заавал солонгос оюутнуудтай адилхан ур чадварын шалтгалт өгч ордог. Тиймээс ч би  энэ удаад өөрийгөө сорьж үзье гэж бодож, гурван шатны шалгалтуудыг гурван сарын хугацаанд өгч өрсөлдөөд тэнцсэн юм.

СОЛОНГОС УЛСАД АЖИЛЛАСАН АНХНЫ БҮТЭЭЛ  

-Би их сургуулиа төгсөөд ажил хайж эхэллээ. Хэл ярианы чадвар хамгийн их шаардагддаг нарийн мэргэжлийн нэг болох найруулагчийн багт гадаад хүн орж ажиллана гэдэг үнэндээ хэцүү учраас хэсэг хугацаа алдсан. Тиймээс би зураг авалтын багт л орж ажиллаж байвал надад хэрэгтэй, туршлага болно гэж бодсон. Тэгээд заавал найруулагчийн багт гэхгүй ажиллая гэж шийдсэн. Сургуульд маань киноны бүх мэргэжлийг адилхан түвшинд заадаг учраас камер, гэрэлтүүлэг, дуу гээд аль ч хэсэгт нь ажиллах боломжтой юм л даа.

Ингээд хамгийн анх “KBS” телевизийн түүхэн олон ангит кинонд гэрлийн багт туслахаар тэнцэж, шууд хөдөө натурт гарсан. Тэнд киног нь үздэг байсан Солонгос улсын мундаг жүжигчид, уран бүтээлчидтэй нүүр тулан уулзаж, хамт ажиллах болсон. Тухайн үедээ Солонгосын драмын баг ямар их ачаалалтай, хурдтай ажилладаг болохыг биеэр мэдэрч гайхширч байлаа. Мөн тэндээс цааш цаашдын олон ажлын маань гараа эхэлсэн дээ.

МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ЯМАР БҮТЭЭЛД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙВ?

-Миний хувьд дунд сургуулиа төгсөөд л шууд Солонгост их сургуульд суралцаж, ажилласан. Тийм болохоор надад үнэндээ Монголд ажилласан туршлага огт байхгүй байлаа. Харин өнгөрсөн зун Монголд амарч байхад Соёл урлагийн их сургуулийн төслийн кинон дээр ажиллах санал ирсэн.

Хэдийгээр энд шинэ киноны ажил эхлэх гэж байсан ч боломж гарсан дээр Монголынхоо уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж үзье гэж шийдсэн.  Тэр бүтээлд нэгдүгээр найруулагчаар ажилласан. Түүнээс өөр ажилласан кино уран бүтээл байхгүй. Цаашдаа олон бүтээл дээр уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллах байх гэж найдаж байна.

СҮҮЛД БНСУ-Д БАЙЛДАН ДАГУУЛСАН “СRASH LANDING ON YOU” КИНОНД ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙСАН. ЭНЭ БҮТЭЭЛИЙН МОНГОЛ ДАХЬ ЗУРАГ АВАЛТАД ХЭРХЭН АЖИЛЛАСАН ТУХАЙГАА ЯРИХГҮЙ ЮУ?

-Анх надтай энэ киноны Монгол дахь зураг авалтыг хариуцсан компаниас холбогдож, зургийн кординатораар ажиллах санал тавьсан юм. Уг олон ангит киноны зураг авалтыг өнгөрсөн оны есдүгээр сард Монголд дөрөв хоногийн хугацаанд хийсэн. Гэхдээ үүнд бэлдэхийн тулд хоёр сарын өмнөөс Солонгос багийнхан ирж, Монгол багийнхантай хамтран, зураг авалтын обьектуудаа сонгож, судалгаа шинжилгээ хийсэн. Кино зураг авалтын өмнөхөн Солонгосоос 120 гаруй уран бүтээлчдийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн. Мөн Солонгостоо шилдэгт багтах жүжигчид Монголд ирж, бид ч тэр хэрээр бэлтгэлээ сайн хангаж ажиллахыг хичээсэн.  Өмнө  нь Индонез улсад солонгосчуудтай хамт ажиллаж байсан үед ч тэр, Монголд хамт ажиллаж байхдаа ч тэр солонгосчуудын эрсдэлийг үнэхээр сайн тооцож, төлөвлөгөөгөө маш сайн гаргадаг байдлыг нь харж, суралцахыг хичээж байсан.

СҮҮЛД ЯМАР МОНГОЛ КИНО ҮЗСЭН БОЛ. МОНГОЛ КИНО УРЛАГ ХЭРХЭН ХӨГЖИЖ БАЙНА ГЭЖ ХАРДАГ ВЭ?

-Би хамгийн сүүлд “37-р Точка” олон ангит киноны эхний цувралыг үзсэн. Хийц, утга санаанаас илүү Монголд долоо хоногтоо нэг анги гаргаж, олон ангит киноны дэлхийн стандартыг оруулж ирж, үзэгчдээ бас үүнд сургаж байгаа нь таатай санагдсан. Солонгост бол долоо хоногт хоёр анги гардаг. Техник тоног төхөөрөмж бол мөнгө, боломж нь л байвал яаж ч олж авч болох зүйл.

Харин үүнийгээ тултал нь ашиглаж чаддаг боловсон хүчин, хамгийн чухал нь сайн зохиол, судалгаа шинжилгээ л Монгол кинонд илүү шаардлагатай юм болов уу гэж хардаг. Багш нар маань Монгол кино  гэхээр санаанд нь буудаг кино төдийлөн байдаггүй.

Багш нараасаа “Яагаад Монгол кино олон улсад сайн хүрэхгүй байна вэ” гэж асуухаар нь бид ид хөгжлийн үе дээрээ байна, дэлхийд танигдаагүй олон шинэ зохиол, шинэ санаа Монголоос гарч ирнэ ээ гэж хэлдэг.

БНСУ-ЫН АЛДАРТАЙ ЯМАР УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН БЭ?
-Солонгосын кино урлагийн И Сын Вон найруулагчийн “Revenger” адал явдалт кино байна. Найруулагч маань өнгөрсөн 2019 онд Бусаны кино наадамд анхны уран бүтээлээрээ амжилттай оролцсон. Мөн найруулагч И Хуан-ы хоёр дахь арт кино болох “Томчууд мэдэхгүй” уран сайхны кино болон “KBS”, “MBC”, “TvN” телевизүүдийн олон ангит кинонд хамтран ажилласан.

Алдартай жүжигчид гэвэл Song Hye-kyo, Jang Hyuk, Park Seo Joon, Park Min Young, Hyun Bin, Son Ye Jin, Cha Tae Hyun гэх зэрэг олон уран бүтээлчийг нэрлэж болохоор байна.

СОЛОНГОСЫН ЦУВРАЛ КИНО ОЛОН ҮЗЭГЧТЭЙ БАЙДАГ. ХЭРХЭН ЗОХИОЛОО БИЧИЖ, УРАН БҮТЭЭЛЧИД ЯАЖ АЖИЛЛАДАГ ТАЛААР СОНИРХУУЛБАЛ?

Солонгос улсын кино урлагт зураг авалтыг хагас цэрэгжилтийн байдалтай ажиллаж, авдаг. Тэгж байж тэр олон хүн нэг хүн шиг сэтгэлтэй ажиллаж, богино хугацаанд их ажлыг амжуулж чаддаг. Солонгос киноны нэг онцлог бол зохиол нь эхний хэдхэн анги гарсны дараа шууд зураг авалт эхэлдэг. Зураг авалт нь эфиртэй бараг зэрэг шахуу явагддаг. Тиймээс маш их хурд хэрэгтэй. Өнөөдөр телевизээр киноны тавдугаар анги гарч байгаа бол бид зургаа, долдугаар ангийн зураг авалтаа хийж байгаа гэсэн үг. Энэ үед зохиолынх нь дөнгөж наймдугаар анги бичигдэж байх жишээтэй. Тиймээс зураг авалт дээр цаг алдах аваас эфирээс хоцрох магадлалтай учраас маш хариуцлагатай ажил.

Ингэж өндөр ачаалал өгч шахдаг шалтгаан нь зохиолч зохиолоо гаргахдаа өмнөх ангийг үзсэн үзэгчдийн сэтгэгдэл, аль дүр дээр илүү үзэгчид ач холбогдол өгч байна, аль үйл явдлыг хүмүүс илүү сонирхож байна гэдэг дээр дүгнэлт хийж, дараагийн ангийн зохиолуудаа бичдэгтэй холбоотой. Хоёрдугаарт, олон зуун хүн оролцон ажилладаг тул нүсэр их хөрөнгө зарцуулдаг. Тийм учраас хугацаагаа шахаж, зарлагаа багасгахыг хичээдэг юм билээ.

Эхний ангиуд гайгүй ч сүүлийн ангиуд дээр зохиолд их өөрчлөлт орох зэргээс хамаараад үнэхээр шахуу ажилладаг. Гэртээ харихгүй бүтэн сар болохдоо өдөр бүр хөдөөгүүр буудалд байрлаж, зарим үед буудалд ганцхан цаг амрах хугацаа өгдөг. Тэрэнд нь биеэ бэлдээд, хувцсаа солиод л таарна. Өөрөөр хэлбэл, огт нойргүйгээр сүүлийн хоногуудыг давсан байдаг. Сүүлийн зураг авалтын өдөр үдээс хойш 16.00 цагт сүүлийн зургаа дуусгаад, орой 22.00 цагийн эфирт арай гэж амжиж гаргах тохиолдол ч бий.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Амралтын өдрүүдээр гэртээ амрах дуртай. Сонирхол татсан киногоо үзнэ. Бас олон нийтийн сайн дурын ажлуудад их оролцож, заримыг нь өөрөө зохион байгуулдаг. Заримдаа ядрах үе байдаг ч тэр ажлаасаа кайф авч, улам илүү эрч хүч мэдрэх дуртай.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Сурсан сургуульдаа продюсерын мэргэжлээр дахин элссэн маань учиртай. Ажлын талбайд гараад дутуу сурсан гэж мэдрэгдсэн зүйлсээ дахин судлахаас гадна танилын хүрээгээ тэлж, багш профессоруудаасаа тусламж авна. Надад гадаадын уран бүтээлчдийг монголын уран бүтээлчидтэйгээ холбох уран бүтээл, төсөл хэрэгжүүлэх гол зорилго бий.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Энэ том мэргэжлийг эзэмшихээр суралцаж яваа хүний хувьд бие даасан уран бүтээлээ гаргахыг хүсдэг. Драм болон киноны хувьд нэлээд ялгаатай. Кинонд  ажиллах нь мэргэжлийн нарийн ажиллагаа илүү их шаарддаг бөгөөд их зүйл сурах боломжтой байдаг.

Хамгийн том мөрөөдөл минь Монголынхоо агуу их түүхийг таниулсан түүхэн кино хийх. Гэхдээ энэ бол маш том сэдэв, хүнд үүрэг. Тийм учраас өөрийгөө бэлэн болтлоо төрөл бүрийн кино зохиол бичиж, найруулах бодолтой явдаг. Солонгос улсын зураг авалтын системийн талаар илүү их туршлага судалсны дараа өөрийнхөө уран бүтээлд орно.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Нийгэмд болж бүтэхгүй олон асуудал байна. Мөн төрөөс бидэнд хандсан бодлого дутуу гэх мэт саад бэрхшээл тоочвол олон бий. Гэхдээ залуу хойч үе болсон биднээс улс орны маань ирээдүй ямар байх эсэх нь шалтгаална. Тиймээс залуу хүн бүр эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, дор дороо хичээж ажиллах нь чухал гэж боддог. Бид хайх л юм бол боломж үргэлж дэргэд байдаг. Тэгэхээр залуустаа цаг алдалгүй хичээцгээе гэж хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
167
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-03 202.9.46.130

Mundag ohin shuu. Amjilt az husie.

Avatar

Зочин 2020-04-03 202.21.104.2

Энэ охины нэг ярилцлагыг өмнө нь уншиж байсан санагдаж байна. Ийм залуухан атлаа ийм хөдөлмөрч, зорилго, тэмүүлэлтэй байгаа нь сайн хэрэг. Сайн явахад садан мундахгүйгээс гадна атаарахан хорсогчид ч мунддаггүй юм шүү. Юунд ч бүү бууж өгөөрэй, охин минь. Чамд амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-04-03 202.126.89.108

Сайн байна. Амжилт!

Avatar

Зураач Лондон 2020-04-03 90.207.29.205

Мундаг найруулагч болоорой!

Avatar

ИРА 2020-04-03 64.119.23.15

" Хамгийн том мөрөөдөл минь Монголынхоо агуу их түүхийг таниулсан түүхэн кино хийх. Гэхдээ энэ бол маш том сэдэв, хүнд үүрэг. Тийм учраас өөрийгөө бэлэн болтлоо төрөл бүрийн кино зохиол бичиж, найруулах бодолтой явдаг. Солонгос улсын зураг авалтын системийн талаар илүү их туршлага судалсны" САЙН БАЙНА. СҮРХИЙ БОДОЛТОЙ ХҮҮХЭД ЮМ. АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Zochin 2020-04-03 104.34.79.53

Mundag ohin bna, amjilt husye! Ih zuil surch ireed Mongoliinhoo kino urlagiig hugjuulehed gar biye orolzooroi. Kino urlag bol Mongold sunusun. Cham shig bolovsroltoi zaluus l uur ungu turh avchrah bhaa!

Avatar

Дэмждэг эгч нь бна 2020-04-03 192.82.71.1

Багаас нь гадарлана. Их хөдөлмөрч охиншүү. Явсан хүн яс зууна, Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг өөрийн биеэр харуулж буй мундаг охинд амжилт хүсье.

Avatar

ЗОЧИН 2020-04-03 202.179.30.242

САЙН БАЙНА АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2020-04-03 202.9.40.31

Солонгос залуутай гэр бүл болж болохгүй шүү. Чи монгол хүний охин чиний үр удам монгол л байх ёстой гэдгийг миний дүү дандаа санаж яваарай. э****з хүмүүс тийм юмыг ойлгодоггүй юм байна лээ. Чи тэднээс өөр шүү

Avatar

Зочин 2020-04-03 202.9.40.31

Монголынхоо агуу түүхийг дэлхийд таниулсан уран бүтээл хийгээрэй. маш өвөрмөгч шинэ санаатай, өөр хаана ч байхгүй монгол үндэстнээс гарах тийм гоё кино хийгээрэй. Амжилт хүсье

Avatar

AMJILT 2020-04-03 1.217.121.235

Yasan mundag ohin be! Amjilt hvsey Mundag nairuulagch bolooroi!

Avatar

misoo 2020-04-03 59.5.71.120

Мундаг хөөрхөн охин байна. Амжилт хүсье 🙂

Avatar

sdf 2020-04-03 202.21.108.224

mundag, buteelch, saihan ohin baina, amjilt husie!

Avatar

Зочин 2020-04-03 202.55.188.40

ЭНЭ ҮМБҮҮНҮҮДИЙГ НЭЭРЭЭ ЯАХ УУ? БИЧИГ ҮСЭГ БҮРЭН ТАЙЛАГДААГҮЙ БАЙХ АА. ЭНЭ ХҮН ЧИНЬ ЖҮЖИГЧИН БИШ, НАЙРУУЛАГЧ ПРОДЮССЕР ГЭЖ БАЙНА АДУУНУУД АА! ТЭГЭЭД Ч МОНГОЛЧУУД УГААСАА НЭЛЭНХҮЙДЭЭ ИЙМ МАЛИЙСАН ЦАРАЙТАЙ ТЭХ ҮҮ? СО НАР ХАА ОЧИЖ ҮНЭН ЦАРАЙЛАГ ӨНДӨР ГОЁ БИЕТЭЙ. МОНГОЛЧУУД БОЛ ТАГДГАР, БҮДҮҮН, ЗЭВХИЙСЭН ЦАРАЙТАЙ ХАЛТАР ЮМНУУД Л БАЙДАГ. ЧИ Ч, ТАНАЙ ЭЦЭГ ЭХ Ч, АХ ДҮҮ НАР Ч. МОНГОЛЫН ЖҮЧИГЧИД ДУНД Ч ӨӨДТЭЙ ЦАРАЙНУУД НЭГ Ч БАЙХГҮЙ. ДАНДАА МАХЛАГ, ТАГДГАР, ЦАРАЙ МУУТНУУД! ДЭЭРЭЭС НЬ МОНГОЛЧУУД ЯДУУ

Avatar

Зочин 2020-04-03 202.9.46.91

солиотой амьтан бэ

Avatar

зорио 2020-04-03 64.119.24.146

чи ёстой тэнэг мал байна солонгосчууд чинь бүгд гоо сайханы засал хийлгэсэн үнэн гоё гэсэн хүнээс төрсөн хүүхдий нь хар монголоо гутаадаг хэн гэдэг мэл вэ чи

Avatar

sdaf 2020-04-03 202.21.108.224

37 bol hog gedeg ni unen dee

Avatar

Зочин 2020-04-03 103.10.21.38

Ийм царай Солонгосын кино урлагт огт явах нь бүү хэл мөлхөж ч чадахгүй. Солонгосчууд гадаад царай зүсний сайхан хамгийн гол үзүүлэлт болгож үздэг өнгөний улсууд. Энэ охин хэзээ ч гол юм уу гол дүрийн туслах дүрд тоглохгүй. Ихдээ л царай муутай сайхан сэтгэлтэй тэнэг найзын дүрд тоглож чадах уу үгүй үү. Солонгосын бодит байдал ийм л юм.

Avatar

Малд зориулав 2020-04-03 103.10.22.51

Ашш яахаараа ийм муухай байдаг байна аа?? Үгийн сайхнаар магтаж чадахгүй юм бол бузар муугаар битгий нэгнийгээ хэмлэж бай??? Яасан ч арчаагүй сэтгэхүйтэй юм бэ дээ??? Гүйцэт уншаагүй байж илүү зүйлд санаа зовж дээ мал чинь???

Avatar

Зочин 2020-04-03 150.129.142.235

Жүжигчин биш шүү дээ

Avatar

Cool 2020-04-03 202.126.89.195

Ene ohin jvjigchin bish nairuulagch hvn.oilgohgvi baiwal teneg tarhia baga zereg ajilluul da hiih yumaa olj yadsan zarim ng durakuudaa

Avatar

Зочин 2020-04-03 66.181.161.88

Naad ohin chini kinond toglohgvi nairuulagch za teneg mini tegeed ch chamd yamar hamaa bnaa Uhamsariin setgehvin doroitold orson amitan mini

Avatar

MT 2020-04-03 195.46.106.46

SAIN OHIN BAINA BAYAR HURGIE. AMJILT GARGAARAI DUU MIN. ATAARHUU HUMUUSIIG b** TOOGOOROI. AMIDDAA BIE BIEE HAIRLA HUMUUSEE.

Avatar

tee 2020-04-03 66.181.167.239

Solongos-d udaad ireheer yag solongos shig tsarai imijtei boltsgoochih um aa

Avatar

Byambaa 2020-04-03 202.55.188.44

Mundag shuu naizaaraa mash ih baharhaj baina. Hunii nutagt zov orsoldoon dundaas ih ym surn gedeg mash saihan naizdaa amjilt husey! K-Art's-n naizaas n. 🙂

Avatar

Ninjin 2020-04-03 1.217.121.235

Mundag hudulmurch bvsgvi bn. Nandin-Erdended hoishdiin ajil hudulmurt ni amjilt hvsey

Avatar

oyuna egch n bn 2020-04-03 202.72.245.122

Та нар юу ч чадахгүй байж битгий тэнэгт. Ийм залуугаараа ийм мундаг ажил хөдөлмөр эрхлээд дээрээс нь зүгээр ч нэг ажиллах биш бусдад танигдаж сайн найруулагч болж яваа дүүг минь битгий доромжил за. Удахгүй хийсэн ажлаараа торойгоод гарч ирэх нь тодорхой. Учир нь та нарыг муулж шүлсээ үсчүүлж суухад энэ хүүхэд ажлаа хийгээд хичээсээр бусдад туслаад л гүйж яваа. Ийм зүтгэлтэй хүнд амжилт ирдэг болохоос ком-ийн цаанаас хар энергиэ цацаж хахаж үхэхдээ тулсан та нар шиг новшноос бол баас л гарна за

Avatar

Зочин 2020-04-03 104.244.75.122

Хэн юууч гээгүй байхад солиотой пиздаа юу энэ чинь

Avatar

Зочин 2020-04-03 103.10.22.51

Яг зөв

Avatar

Зочин 2020-04-03 66.181.166.134

хөөрхөн, мундаг охин байна

Avatar

Адуунууд 2020-04-03 192.82.72.194

ЭНЭ ҮМБҮҮНҮҮДИЙГ НЭЭРЭЭ ЯАХ УУ? БИЧИГ ҮСЭГ БҮРЭН ТАЙЛАГДААГҮЙ БАЙХ АА. ЭНЭ ХҮН ЧИНЬ ЖҮЖИГЧИН БИШ, НАЙРУУЛАГЧ ПРОДЮССЕР ГЭЖ БАЙНА АДУУНУУД АА! ТЭГЭЭД Ч МОНГОЛЧУУД УГААСАА НЭЛЭНХҮЙДЭЭ ИЙМ МАЛИЙСАН ЦАРАЙТАЙ ТЭХ ҮҮ? СО НАР ХАА ОЧИЖ ҮНЭН ЦАРАЙЛАГ ӨНДӨР ГОЁ БИЕТЭЙ. МОНГОЛЧУУД БОЛ ТАГДГАР, БҮДҮҮН, ЗЭВХИЙСЭН ЦАРАЙТАЙ ХАЛТАР ЮМНУУД Л БАЙДАГ. ЧИ Ч, ТАНАЙ ЭЦЭГ ЭХ Ч, АХ ДҮҮ НАР Ч. МОНГОЛЫН ЖҮЧИГЧИД ДУНД Ч ӨӨДТЭЙ ЦАРАЙНУУД НЭГ Ч БАЙХГҮЙ. ДАНДАА МАХЛАГ, ТАГДГАР, ЦАРАЙ МУУТНУУД! ДЭЭРЭЭС НЬ МОНГОЛЧУУД ЯДУУ.

Avatar

Ауунд 2020-04-03 103.10.22.51

Чи ч гэсэн өөрөө гөсрийн өвгөнтийн хөндийн архичин шиг гэдгээ мэдэх үү?? Эхэндээ зөв явж байснаа замаас нь хуцаад унадаг гэнэ ээ??? Тархи нь гэж т****г болцон юм уу??? Мэдрэл муутай байх аа. Аливааг хийж бүтээж яваа хүнийг үгийн сайхнаар иагтаж сур окээ?? Монголбн урлагийнхан чам мэтээсээ дээр явж байгаа байх шүү? Бацаан минь

Avatar

уншигч Д 2020-04-03 203.98.76.9

Ажлын өндөр амжилт хүсье

Avatar

Амармэнд 2020-04-03 66.181.161.64

Солонгосын кино урлаг Ази тивдээ хамгийн шилдэг номер 1 шүү дээ. Энэ том оронд ийм амжилттай яваа найруулагч Нандин-Эрдэнэ дүүдээ амжилт хүсэж байна. Өмнөд Солонгос оронд Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваарай. Амжилт.

Avatar

Зочин 2020-04-03 66.181.161.64

Солонгосын кино урлаг Ази тивдээ хамгийн шилдэг номер 1 шүү дээ. Энэ том оронд ийм амжилттай яваа жүжигчин Нандин-Эрдэнэ дүүдээ амжилт хүсэж байна. Өмнөд Солонгос улсад Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваарай. Амжилт.

Avatar

Зочин 2020-04-03 66.181.161.26

Амжилт хүсье! САЙН НАЙРУУЛАГЧ БОЛООРОЙ

Avatar

nnn 2020-04-03 119.40.98.177

xaxa hutsdag muuu

Avatar

ЦАРАЙ МУУТАЙ ЮМ 2020-04-03 66.181.188.122

Амжилт

Avatar

Битгий хуцаад байгаарай 2020-04-03 103.10.22.51

Чи царайгаараа солонгост очоод нэг хүч үзээдхээч хө??? Чам шиг атаархагчид хуцаж л байдаг юм арчаагүй амьтан шиг

Avatar

Зочин 2020-04-03 64.119.16.32

Хэнч харсан хөөрхөн охин байна Тэнэг атаархуу минь Чи ингэж улс гүрэн дамжин нэр төрөө гөргөж чадлаа юу Иимдээ иимэрхүү юм бичих завтай зугаагаа гаргадаг юм байна Хоосон толгойт минь

Avatar

Зочин 2020-04-03 202.21.115.165

Энэ царай ч кинонд тоглоод бол явахгүй царай байна. Солногосууд, Азиуд хэцээ ч ийм малийсан, том хацартай монгол төрхөд дурлахгүй.

Avatar

Зочин 2020-04-03 103.10.22.51

Ёоо малаа??? Кино жүжигчин биш!!!! КИНО НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТЭЙ!!! Чи муу чяцга царайлаад гэртээ гэдсээ илээд баасаа гоожуулаад хэвтэж байхад тэнд хүн өөрийгөө илүү ихээр хөгжүүлээд явж байна!!! Үгийн сайхнаар магтаж чадахгүй юм бол үйлийн бузраар битгий нэгнийгээ ингэж хэмлэж бай н**ш минь???

Avatar

ИРГЭН 2020-04-03 183.81.171.2

ТАНИХГҮЙ ДҮҮД ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭ БОЛЖ БАЙНА..МУУ ҮГЭЭР ДАЙРАГСАД ЧӨТГӨРЛҮҮГЭЭ ТОНИЛОГ..АТААРХАГЧИД БАС ХАХА..

Avatar

Зочин 2020-04-03 192.82.73.153

Тэнэг бацаан баахан хагалгаа хийлгэждээ янз нь

Avatar

Мөнх 2020-04-03 64.119.26.22

ӨӨРӨӨ МАЛ МАНГАР П

Avatar

Зочин 2020-04-03 202.55.183.108

za araichde

Avatar

Зочин 2020-04-03 103.10.22.51

Чи ч хагалгаа хийлгээд амжилт олохгүй шдээ үхсэн баас?

Avatar

Зочин 2020-04-03 66.181.189.202

Чадалтай сайн найруулагч болоорой чамд авьяас чадвар байна амжилт хүсье.

Avatar

Cool 2020-04-03 202.126.89.195

Cham shig teneg tarhitai hvn bishee mal mini

Avatar

Зочин 2020-04-03 66.181.161.88

Manai mongolchuud hezee neg ataarhuu baliar zangaa bolih boloo ene bicheed bga tsarailaguud yamar yum bga boldoo huurhii uruwdmuur ch yumu heleh vg algaa

Avatar

Зочин 2020-04-03 64.119.16.32

Энэ охин өндөр гоолиг цараилаг юм билээ.Бас их оюунлаг хөдөлмөрч хүсэл мөрөөдөлтэи мундаг охин байна Царай зүсээр нь үнэлээд байгаа хүмүүс оюунлагаар сохор тэнэг юм баина Өөрөө атаархуу атгаг сэтгэлээ гайхуулж байна даа.Бүтээж яваа хүнд урам хайрлахын оронд илүүү ү гэлж муулж байгаа хүн бол өөрөө хэн ч биш бас царай муутын туйл байгаадаа

Avatar

Зочин 2020-04-03 64.119.16.32

Чи бол хагалгаа хиилгээд ч иим тэнэгээрээ л үлдэнэ Чи амжилт царай зүсэнд нь атаархаад үхлээ юу Хиилгэсэн байлаа ч гоо сайхандаа анхаарахн ь юу нь буруу гэж тэнэг мин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж