ГБХЗХГ сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

ГБХЗХГ сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа

ГБХЗХГ сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа

Монгол Улсад коронавирус/COVID-19/-ийн халдварын онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа.

Тэгвэл ХНХЯ-ны “COVID-19 халдварын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 21 аймаг 9 дүүргийн мэргэжлийн бүлгийн гишүүдэд зориулсан “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэл зүйн тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох нь” Цахим сургалтыг зохион байгуулж эхэллээ. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийхан оролцож байгаа юм. Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал болон энэ чиглэлээр мэргэшсэн анагаах ухааны доктор сэтгэл засалч эмч нар зааж байгаа бөгөөд коронавирусын халдварын онцгой нөхцөл байдаг үүссэн энэ үед гэр бүлийн болон бусад орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй осол гэмтлээс яаж урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Түүнчлэн онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед мэргэжлийн ангийхан өөрсдийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх талаар мөн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм.

Эх сурвалж: ГБХЗХГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж