Импортын хүнсний бүтээгдэхүүнийг өндөр хяналт дор нэвтрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Импортын хүнсний бүтээгдэхүүнийг өндөр хяналт дор нэвтрүүлж байна

Импортын хүнсний бүтээгдэхүүнийг өндөр хяналт дор нэвтрүүлж байна

НМХГ-ын Экспорт импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн нийт улсын /ахлах/ байцаагчид, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдаагийн газартай хамтран "Интердесижн", "Ти Ай Ложистик", "Монгол транс" дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж, Алтанбулаг боомтоор импортлогдож буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хамгаалалт доор хүлээж авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тусгай үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Гүний гаалийн хяналтын бүсүүдэд 03 дугаар сарын 19-нөөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган ширхэг, 2 мянга 760 тн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгасан байна. Автомашины 217 жолоочийн 73 нь гадаад, 144 нь монгол жолооч нар байсан бөгөөд тэднээс эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг үзэж, өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д шилжүүлэх бэлэн байдлыг ханган ажиллажээ.

Монголын 63 жолоочийг хамгаалах хувцас хэрэгсэл өмсгөж, “Асралт мед”, “Наранбулаг”, “Энхсаран”, “Ар гүнт”, “Ивээлэн”, “Амуре зочид буудал”, “Сэлбэ ресорт”-д хүргүүлж тусгаарлалаа. Гадаадын жолооч нарын машины кабинд нь тусгаарлаж, буулгахгүйгээр эх оронд нь буцааж буй юм байна. Хяналт шалгалт, тандалт судалгааны явцад жолооч нараас сэжигтэй тохиолдол илрээгүй аж.

Мөн тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлж, ачааг өндөр хяналт шалгалт дор дээж авч, гаалийн баталгаат агуулахад битүүмжилж буй юм байна. Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лабораторит 31 аж ахуйн нэгжийн гахайн мах, өөх, тахианы мах, өндөг, малын сүү зэрэг 32 нэр төрлийн бүтээгдэхүүн, ХАБҮЛ лабораторид боловсруулсан хүнс, жимс, хүнсний ногоо, булцуу, хүнсний нэмэлт, сав баглаа боодол, цагаан будаа, шар айраг, иогурт зэрэг 36 аж ахуйн нэгжийн 88 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч хүргүүлжээ. Лабораторид шинжлэгдсэн дээжнээс эерэг сорьц илрээгүй байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж